Засгийн газрын хуралдааны шийдвэрийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцуулж байна.
Тэрбээр, Засгийн газраас хэрэгжүүлж буй "Чөлөөлье" санаачилгын хүрээнд "Монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье" гэж зургаан том шинэчлэлийг эхлүүлсэн. Монгол Улс гурван жилийн өмнө анх удаа дэлхийн боловсролын чанарын PISA үнэлгээнд хамрагдсан. Жил бүр хийж буй чанарын үнэлгээр хот, хөдөө болон төр, хувийн сургуулийн ялгаа байгааг тогтоосон. Хөдөөд сурч байгаа хүүхэд хотын сургуулийн сурагчаас англи хэл, математик, байгалийн ухааны хичээлээр 2.5-3 жилийн хоцрогдолтой байна гэсэн дүн гарсан.
Монгол хүүхдийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөх хөтөлбөр зургаан бодлогоор хэрэгжинэ.
1-рт, Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль байна. Үүний тулд сургалтын сайн хөтөлбөр, сайн багш, хүүхэд бүр хувьсах зардалтай болох, хуурамч дүнгийн тогтолцоог хална. Хамгийн шилдгүүд нь цэцэрлэг, сургууль удирдах, сайн менежмент хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана.
Нийслэлд 3000-аас дээш хүүхэдтэй 38 сургууль бий. Энэ сургуулиудад бүтцийн өөрчлөлт хийж, хотхон бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль байгуулна. Гэрт ойрхон сургууль бодлогын хүрээнд дээрх ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
10-р сарын 1-нээс улс орон даяар цэцэрлэг, сургууль эрүүл мэндийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулна. Хүүхдийн нүд, шүд, зүрхний үзлэг хийнэ. Гурван жилийн өмнөх үзлэгээр гурван хүүхдийн нэг нь шүдний цооролтой, харааны гажигтай, зүрхний ямар нэг асуудалтай байсан.
Цэцэрлэгийн гурван настай, сургуулийн 6, 11, 15 настай улсын хэмжээнд нийт 270689 хүүхдийг эрт илрүүлэгт хамруулна. Жил бүрийн намар цэцэрлэг, сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог нэвтрүүлэхээр ЭМЯ-тай хамтарч бэлтгэл хангаж байна.