Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ингэний сүү болон чацарганы тосыг олон улсын зах зээлд таниулах, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, худалдааны техникийн саадыг бууруулах зорилгоор эдгээр бүтээгдэхүүний Кодекс Алиментариусын олон улсын стандартыг боловсруулах ажлыг 2025 оноос эхлүүлсэн.
Монгол Улсын боловсруулсан чацарганын тосны Кодексийн стандарт боловсруулах шинэ ажлын саналыг Швейцарийн Женев хотноо энэ сарын 6–10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Кодекс Алиментариусын Комиссын (CAC) 49 дүгээр чуулганы хоёр дахь өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, дэмжжээ.
“Шинэ ажил”-аар албан ёсоор баталлаа.
Ингэснээр чацарганын тосны олон улсын Кодексийн стандартыг боловсруула явц албан ёсоор эхлэв. Цаашид шинжлэх ухааны нотолгоо, техникийн үндэслэлд тулгуурлан гишүүн улс орнуудын оролцоотойгоор стандартын төслийг боловсруулж, үе шаттайгаар хэлэлцэн батлуулах юм.
Энэхүү шийдвэр нь Монгол Улсын санаачилга олон улсын түвшинд дэмжигдэж буйг илэрхийлэхийн зэрэгцээ чацарганы тосны чанар, аюулгүй байдлын нэгдсэн шаардлагыг олон улсын хэмжээнд тогтоох, экспортын зах зээлийг өргөжүүлэх боломжийг нээнэ гэж ХХААХҮЯ мэдээлэв.