Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэхүү айлчлалын ач холбогдол болоод Торгоны замын түүхэн өвөөс эхтэй Монгол Тажикистаны соёлын харилцааны талаар МУИС-ийн Улс Төр Судлал, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн ахлах багш, Доктор А.Батцэцэгийн бэлтгэсэн судалгаа, мэдээллийг хүргэж байна.

-Энэхүү айлчлалын хүрээнд соёлын дипломат ажиллагаа, музейн хамтын ажиллагаа, эртний Торгоны замын өвийг түшиглэн Монгол–Тажикистаны харилцааг шинэ агуулгаар баяжуулах боломж нээгдэнэ гэж үзэж байна.
Энэ удаагийн айлчлал нь Тажикистан Улсын төрийн тэргүүний 2009 онд хийсэн төрийн айлчлалаас нааш 17 жилийн дараа хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 онд тус улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.
Манай хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ 34 жилийн ой тохиож байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 онд Тажикистан Улсад төрийн айлчлал хийн, Ерөнхийлөгч Эмомали Рахмоны хамт “Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын хамтарсан мэдэгдэл” гаргасан.
Энэ үеэр хоёр улс уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзлээ нотолж, улс төр, худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, тээвэр, логистик, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг бүх салбарын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцсон бөгөөд эдүгээ манай хоёр орны хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжих олон шинэ боломжийг нээсэн билээ.
Торгоны замын түүхэн орон зай дахь Монгол–Тажикистаны соёлын дипломат ажиллагааны гүн холбоо:

Торгоны зам бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу соёл иргэншлүүдийн нэг, түүгээр барахгүй зөвхөн худалдаа арилжааны сүлжээ төдийгүй улс төр, дипломат харилцаа, шинжлэх ухаан, шашин, урлаг, оюун санааны солилцоог холбосон өргөн уудам орон зай байсан. Энэхүү түүхэн зам нь Зүүн Азийг Төв Ази, Ойрх Дорнод, Европтой холбож, олон зуун жилийн турш ард түмдийн харилцан нөлөөлөл, соёлын харилцааны гол суваг болж ирсэн гэж үзэж болно.
Тун сонирхолтой нь Тажикистаны нутаг дэвсгэр нь эртний Согдын (Sogdians гэдэг нь Төв Азийн эртний Иран угсааны соёл иргэншилт ард түмэн бөгөөд Торгоны замын түүхэнд маш чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүс юм) соёл иргэншлийн төвүүдийн нэг байсан бөгөөд Согд худалдаачид Торгоны замын хамгийн идэвхтэй оролцогчдын нэг байж, Дорнод ба Өрнийг холбосон соёлын зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байжээ. Согд-ууд зөвхөн торго, үнэт эдлэл, бараа бүтээгдэхүүн тээвэрлээд зогсохгүй хэл, бичиг, урлаг, шашин, мэдлэгийг өргөн уудам нутагт түгээн дэлгэрүүлсэн билээ.
Харин Монголын эзэнт гүрний үе XIII–XIV зуунд Торгоны зам шинэ түүхэн үе шат руу шилжсэн гэхэд болохоор. Монголын төр Евразийн өргөн уудам нутгийг холбосон улс төр, эдийн засгийн томоохон орон зайг бүрдүүлж, Дорнод ба Өрнийн хоорондын худалдаа, дипломат харилцаа, соёлын солилцоог эрчимжүүлсэн үе, энэ үед Төв Азийн хот сууринууд нь Монголын эзэнт гүрний олон улсын харилцааны чухал зангилаа болж, өөр өөр соёл иргэншлийн уулзвар болсон гэж түүхэнд тэмдэглэжээ.
Соёлын дипломат ажиллагааны хүрээнд МУЗЕЙ бол Торгоны замын түүхэн ой санамжийг хадгалж, ирээдүйн харилцааг гэрэлтүүлэх дипломат орон зай мөн.
Иймээс Торгоны зам нь Монгол, Тажикистаны хувьд зөвхөн өнгөрсөн үеийн түүхэн дурсамж биш, харин өнөөдөр хоёр орны харилцааг шинэ агуулгаар баяжуулах соёлын нийтлэг өв болжээ гэхэд хэн ч маргахгүй. XXI зуунд олон улсын харилцаанд соёлын дипломат ажиллагааны ач холбогдол улам нэмэгдэж байна. Улс орнууд зөвхөн улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоороо бус, түүх, соёл, үнэт зүйлсээрээ дамжуулан харилцан ойлголцол, итгэлцлийг бий болгодог болсон нь шинэ цагийн шинэ арга хэрэгсэл болж гэдэг нь соёлын дипломат бодлого буюу зөөлөн хүчний бодлогоор тодорхойлогдож байна.
Жишээлбэл, Монголын хувьд нүүдлийн соёл иргэншил, Чингис хааны үеийн төр ёсны уламжлал, морин хуур, хөөмий зэрэг уламжлалт урлаг, монгол бичиг, үндэсний баяр наадам, адууны соёл, бөө мөргөл болон байгальтай зохицон амьдрах өвөрмөц ахуй нь дэлхий дахинд Монголын соёлын онцлогийг илэрхийлэх үнэт өвүүд бол Тажикистаны хувьд Согдын эртний өв, Персийн уран зохиол, хөгжмийн уламжлал, архитектур, гар урлал зэрэг нь Төв Азийн соёлын үнэт өвийг илэрхийлдэг жишээтэй.
Эдгээр өв нь ялгаатай мэт боловч нэгэн ижил түүхэн орон зайд бүрэлдэж, хоёр орны ард түмний ойлголцол итгэлцэл, соёлын солилцооны үр дүнд хөгжсөн нийтлэг шинжтэй гэж үзэж байна. Иймээс Монгол, Тажикистаны соёлын өв нь зөвхөн өнгөрсөн үеийн түүхэн дурсамж төдий бус, өнөөдөр хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, соёлын дипломат ажиллагааг хөгжүүлэх чухал суурь болж болохоор тодорхойлогдож байна.
Өнөөдөр музей нь зөвхөн өнгөрсөн үеийн эд өлгийн зүйлсийг хадгалдаг газар биш, харин улс орны түүх, соёлын үнэт зүйлсийг дэлхийд танилцуулах дипломат талбар болж байна.
Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей нь Монголын төрт ёсны түүх, Их Монгол Улсын өв, нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг дэлхий нийтэд таниулан сурталчлах үндэсний хэмжээний чухал соёлын төв болж байна. Харин Тажикист Улсын музейнүүд нь эртний Согдын соёл иргэншил, Төв Азийн хот суурин ба түүний түүхэн өв, Персийн соёлын арвин уламжлалыг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх төдийгүй олон улсын түвшинд сурталчлах чухал үүрэг гүйцэтгэж байна.

Тэхээр эдгээр музей хоорондын хамтын ажиллагаа нь Торгоны замын түүхэн өвийг шинэ өнцгөөс харуулах боломжтой. Тухайлбал, “Монгол–Тажикистан: Торгоны замын түүхэн холбоо” сэдэвт хамтарсан үзэсгэлэн, археологи, түүхийн судалгааны төсөл, музейн мэргэжилтнүүдийн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх нь хоёр орны соёлын дипломат ажиллагааны бодит үр дүн болж чадна.
Жишээ нь “Монгол–Тажикистан: Торгоны замын түүхэн холбоо” сэдэвт хамтарсан үзэсгэлэнг Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей болон Тажикистаны Үндэсний музей, Тажикистаны Эртний эд өлгийн музей зэрэг байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах боломжтой.
Музей бол XXI зууны дипломат харилцааны “зөөлөн хүч”-ний чухал хэрэгсэл болж байгааг нотолж байна.
Мөн археологи, түүхийн хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, музейн мэргэжилтнүүдийн солилцооны хөтөлбөрийг хөгжүүлэх нь хоёр орны соёлын дипломат ажиллагааг бодит агуулгаар баяжуулах чухал алхам болох нь дамжиггүй хэмээн үзэж байна. Музейгээр дамжуулан улс орнууд зөвхөн түүхээ танилцуулах бус, харилцан хүндлэл, ойлголцлын шинэ орон зайг бий болгодог. Энэ утгаараа музей бол XXI зууны дипломат харилцааны “зөөлөн хүч”-ний чухал хэрэгсэл болж байгааг нотолж байна.
Монгол Улс, Тажикистан Улс нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд бүс нутгийн холболт, тогтвортой хөгжил, олон талт хамтын ажиллагааны нийтлэг ашиг сонирхолтой. Энэ нөхцөлд соёлын дипломат ажиллагаа нь хоёр орны харилцааг зөвхөн төрийн түвшинд гэхээс гадна ард түмний түвшинд бэхжүүлэх нь маш чухал.
Энэ удаагийн Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлал нэгэн чухал өнцөг нь хоёр орны улс төр, эдийн засаг олон салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна соёлын дипломат ажиллагааг шинэ түвшинд гаргах нь зөвхөн өнөөгийн дипломат харилцаанд бус, харин олон зууны турш Евразийн ард түмнийг холбож ирсэн Торгоны замын түүхэн өвийг орчин үеийн хамтын ажиллагааны шинэ суурь болгон ашиглах таатай боломж нээж буйд оршино байна.
Мөн Монгол–Тажикистаны харилцаанд Торгоны замын түүхэн өвийг түшиглэн соёлын коридор бий болгох нь хоёр орны ирээдүйн хамтын ажиллагааны шинэ чиглэл, шинэ боломжийг нээх чухал алхам болж чадна гэдэгт итгэл төгс байх бөгөөд эртний Торгоны зам нь хүмүүсийг, соёлыг, мэдлэгийг холбож байсан бол өнөөдрийн Монгол Тажикистаны соёлын дипломат ажиллагаа нь энэхүү түүхэн холбоог шинэ зуунд үргэлжлүүлэх гүүр болж байна гэж дүгнэж байна.