Унгарын ерөнхийлөгч Тамаш Шуйок бүрэн эрхийг нь дуусгавар болгох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд гарын үсэг зурснаар албан тушаалаа огцрохоор болж байна.
Тус улсын ерөнхий сайд Петер Мажар тэргүүтэй Тиса нам парламентаар уг хуулийн өөрчлөлтийг батлуулсан.
Тэд ерөнхийлөгч Шуйокийг өмнөх ерөнхий сайд Виктор Орбаны үнэнч хүн гэж үзэн албан тушаалаас нь огцруулахыг зорьж байсан юм.
Шуйок уг хуульд тав хоногийн дотор гарын үсэг зурах эсвэл импичментийн ажиллагаатай нүүр тулах сонголттой байсан бөгөөд эцэст нь гарын үсэг зурснаар огцрохыг зөвшөөрчээ.
Тэрбээр мэдэгдэлдээ "Энэхүү өөрчлөлт нь "Унгарын үндсэн хуулийн ардчиллын эвдрэлийн цэг" болж, улс төрийн эрх мэдлийн төлөө ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг гишгэлээ" гэсэн байна.
Харин 2010-2026 онд ерөнхий сайдаар ажилласан Виктор Орбан энэ шийдвэрийг "дарангуйллын үйлдэл" хэмээн шүүмжилж, эсэргүүцлийн жагсаал хийхийг уриалжээ.
Энэ оны дөрөвдүгээр сард болсон сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан Тиса нам засгийн эрхэнд гарснаас хойш Үндсэн хуулийн томоохон өөрчлөлтүүд хийж буйн нэг нь энэ болж байна.
Эх сурвалж: ВВС