Алдарт хөлбөмбөгийн тамирчин Кристиано Роналдо нь таван удаагийн Алтан бөмбөг цомын эзэн, Аваргуудын лигт хамгийн олон гоол оруулсан, хөлбөмбөгийн түүхэн дэх шилдэг тоглогчдын нэг билээ.
Гэвч энэ бүх алдар нэрийн цаана Португалийн алслагдсан Мадейра арлын ядуу дүүрэгт, айлын гэр цэвэрлэдэг ээжийнхээ хамт нэг өдрийн хоолны мөнгөний төлөө зүдэрч өссөн бяцхан хүүгийн түүх бий.
Тэрээр ердөө 12 настайдаа амьдралаа өөрчлөх боломж олсон нь гэр бүлээ орхин Лиссабон хот дахь Sporting клубийн академид элссэн явдал байв. Гэвч тэнд түүнийг жинхэнэ сорилт хүлээж байлаа. Арлын аялгаар нь муу ярьдаг гэж хүүхдүүдэд шоолуулж, доромжлуулдаг байв.
Гэр орон, ээж аавыгаа санан шөнө бүр уйлдаг байсан тэрхүү бяцхан хүүд нутаг руугаа буцах мянган шалтгаан байлаа. Гэвч Роналдо тэрхүү ганцаардал, шаралхуу зангаа бэлтгэлийн талбай дээрээ гаргаж, өөрийгөө урамшуулах эрч хүч болгон хувиргаж сурсан юм.
15 настай хүүгийн зүрхний хагалгаа
15 настайдаа тэрээр амьдралынхаа хамгийн том айдастай нүүр тулав. Түүний зүрх зүгээр сууж байхдаа ч маш хурдтай цохилдог өвчин илэрсэн бөгөөд энэ нь хөлбөмбөгийг үүрд орхих эрсдэлийг дагууллаа. Ээж нь хүүгийнхээ ирээдүйн төлөө эмнэлгийн мэс заслын хуудсанд зөвшөөрөл зурж, эмч нар лазер ашиглан зүрхнийх нь асуудалтай хэсгийг түлж амжилттай зассан юм.
Хэрэв мэс засал бүтэлгүйтсэн бол түүний цорын ганц мөрөөдөл үгүй болох байв. Азаар хагалгаа амжилттай болж, тэрээр хэдхэн хоногийн дараа л дахин талбайдаа гүйж, бэлтгэлдээ эргэн ирсэн юм.

20 настайд тохиолдсон сэтгэл зүйн хүнд цохилт
Тэрээр "Манчестер Юнайтед" багт дөнгөж гялалзаж, дэлхий нийт түүнийг таньж эхлэх үед амьдралынх нь бас нэгэн хүнд цохилт иржээ. 2005 онд түүний аав элэгний дутагдлын улмаас нас барав. Дөнгөж 20 настай байсан Роналдогийн хувьд дэлхийн шилдэг тоглогч болж "Алтан бөмбөг" авахыг нь аавдаа үзүүлж амжаагүй явдал зүрхэнд нь харамсал болон үлдсэн юм. Гэвч тэрээр энэхүү хагацлыг илүү хүчирхэг болох шатахуун болгон хувиргасан бөгөөд аавынхаа дурсгалд зориулж амьдралдаа хэзээ ч архи амсахгүй байх хатуу сахилга батыг өөртөө тогтоосон билээ.
Шүүмжлэл ба төгс төгөлдөрт тэмүүлэх сэтгэл зүй
Роналдо шиг карьерынхаа туршид тасралтгүй шүүмжлэл, дарамтад амьдарсан тамирчин ховор. Түүнийг хэтэрхий аминч, онгироо, жүжигчин гэж хэвлэл мэдээллийн хэрэгсэл, өрсөлдөгч багийн фанатууд олон жилийн турш цоллосон. Цэнгэлдэх дүүрэн хүмүүс бөмбөг авах болгонд нь шүгэлдэж, сэтгэл зүйгээр нь тоглохыг оролддог байв.
Гэвч түүний хувьд хамгийн агуу чадвар нь яг энэ л сөрөг энергийг өөрийн шатахуун болгон хувиргадагт оршдог. Хүмүүс түүнийг дуусаж байна, хөгширлөө гэж хэлэх бүрд тэрээр хоолны дэглэмээ улам чангаруулж, унтах цагаа секундээр тооцож, бэлтгэлээ хоёр дахин нэмэгдүүлдэг гэж нэгэн ярилцлагадаа дурдаж байлаа. Нас ахих тусам биед нь ирэх бэрхшээлийг тэрээр гагцхүү сахилга батаараа ялан дийлж байна.
Амжилтын жинхэнэ үнэ цэнэ
Өдгөө Саудын Арабын Ал Насир клуб болон Португалын шигшээ багтаа тоглосоор 40 насны босгыг давсан ч түүхэн дэх хамгийн олон гоолын дээд амжилтыг эвдсээр байгаа түүний түүх бидэнд нэг зүйлийг тод хэлж өгдөг. Амжилт гэдэг нь гартаа өргөж буй цом, зүүж буй медаль төдийхнөөр хэмжигддэггүй юм.
Тэрхүү алдар нэрийн цаана хүн бүрийг унтаж байхад, үүр цайхаас өмнө бэлтгэлийн талбайд гардаг жигд хэмнэлтэй өглөөнүүд нуугддаг. Мөн нас ахих тусам бие махбодод ирэх бэртэл, өвдөлт бүрийг шүд зуун тэсвэрлэдэг гайхалтай хатуужил, магадгүй зарим хүмүүс түүний цаг дууссан гэж эргэлзэж байхад ч өөртөө итгэх итгэлээ алдаагүй тэрхүү сэтгэл зүй л түүнийг өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн байна.
Кристиано Роналдогийн амьдралын түүх нь түүнийг дан ганц хөлбөмбөгийн ногоон талбайн агуу тоглогч биш, амьдралын аль ч талбарт хэзээ ч буулт хийдэггүй, сахилга батын туйл болсон дайчин тамирчин гэдгийг батлан харуулах жишээ юм.
Эх сурвалж: Piers Morgan Uncensored