Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Тажикистан Улсын Ерөнхийлөгч Э.Рахмон манай улсад төрийн айлчлал хийх үеэр "Тажикистаны соёлын өдөр"-ийн хүндэтгэлийн тоглолт, уран зургийн үзэсгэлэн зохион байгуулагдана.
Тодруулбал 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цагаас Нийслэлийн Соёлын төв өргөөнд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ болно.
Тус арга хэмжээ нь хоёр орны найрсаг харилцаа, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Тажикистан улсын үндэсний урлаг, түүх, өв соёлтой танилцах боломжийг үзэгч олонд бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
Арга хэмжээний үеэр хүндэтгэлийн концерт, дүрслэх болон гоёл чимэглэлийн урлагийн үзэсгэлэн зохион байгуулагдана.
Хүндэтгэлийн тоглолтод Тажикистан улсын симфони найрал хөгжим, "Зебо", "Джахоноро" бүжгийн чуулга, гавьяат жүжигчид оролцож, нийт 18 хөгжим, бүжгийн үзүүлбэр толилуулах юм.
Харин уран зургийн үзэсгэлэнд Тажикистан улсын 17 уран бүтээлчийн 32 бүтээл дэлгэгдэх бөгөөд тосон болон акрилан будаг, усан будаг, гобелен, уламжлалт "Кундаль" чимэглэлийн урлаг зэрэг олон төрлийг хамарсан байна.