Мексикийн Синалоа гэмт хэргийн бүлэглэл тус улсын Синалоа мужийг хянадаг. Энэ нь Мексик-АНУ-ын хил дагуух нутаг. Тэд үхлийн аюултай фентанил хар тамхийг АНУ руу тээвэрлэдэг. Энэ хар тамхины түүхий эдийг Хятадаас олон мянган км усан замаар тээвэрлэж авчирдаг байна.
Нийлүүлэлтийг Ванг хариуцдаг байжээ. АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгдсэнээр түүнийг "Фентанилийн хаан" гэдэг бөгөөд, БНХАУ-ын иргэн. Жинхэнэ нэр нь Занг Зидон бөгөөд 39 настай.
Түүнийг Мексикчүүд 2024 онд барьсан ч тэрээр оргож чаджээ. 2025 онд дахин баривчлагдаж, одоо АНУ-д хоригдож байна. Фентанил нь героиноос 50 дахин хүчтэй, тун хэтрүүлбэл үхлийн аюултай. АНУ-д жил бүр олон мянган хүн тун хэтрүүлж амиа алддаг. Давсны чинээ жижиг хэмжээтэй фентанилээс хэдхэн ширхгийг хэрэглэхэд үхэлд хүргэдэг.
Иймд Ерөнхийлөгч Доналд Трамп "Фентанилийн худалдаачид бол хар тамхины террористууд. Фентанил бол хүнийг бөөнөөр устгах зэвсэг юм" гэжээ. Тэрээр АНУ-д фентанил нийлүүлдэг гэсэн үндэслэлээр БНХАУ, Мексик, Канадад гаалийн нэмэлт татвар ногдуулсан юм.
Зангийг 2025 онд Нью-Йорк хотод шүүсэн. Энэ үеэр прокурор түүнийг дэлхийн хамгийн аюултай оргодлуудын нэг гэжээ. Түүнийг фентанил, метамфетаны олон улсын сүлжээг удирддаг, мөнгө угаасан хэмээн буруутгажээ. Харин Занг өөрийгөө буруугүй гэж мэдүүлсэн байна. Тэрээр дараагийн шүүх хурлаа хүлээж байна. Түүний өмгөөлөгч ВВС агентлагт мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Занг гэж хэн бэ?
Тэрээр Хятадын нэр хүндтэй их сургууль болох Бээжингийн их сургуулийг 2010 онд испани хэлний орчуулагч мэргэжилтэй төгссөн. Испаниар сайн ярьдаг. Төгсөөд нэг жилийн дараа Мексикт иржээ. Төмрийн хүдэр олборлодог, хятад компанид ажиллахаар очсон байна.
Мексикт ажил явуулахын тулд тухайн бүс нутгийг хянадаг, гэмт хэргийн бүлгийнхэнтэй ч ойлголцох шаардлагатай. Тэр удалгүй албан тушаалаа ахиулжээ. Түүнийг хамтран ажиллагсад нь ухаантай, гадаадад амьдрах дуртай, мэргэжлийн хүн, бусадтай тохиролцохдоо сайн, орчиндоо хурдан дасдаг, хэнтэй ч хэл амаа ололцдог, албан болон албан бус харилцаа тогтоохдоо сайн, эрсдэлээс айдаггүй гэж тодорхойлсон байна. Захирлынхаа машинтай явж байхдаа осол гаргаж, хүнгүй газарт замын тэмдэг рүү буудах зэргээр авирладаг байжээ.
2013 онд түүний ажиллаж байсан компани дампуурч, хятад ажилчид буцсан ч Занг үлджээ. 2015 оноос эхлэн ам.долларын арилжаа эхэлсэн ч энэ нь мөнгө угаалт байсан байж болзошгүй. 2016 оны зургаадугаар сараас хар тамхины наймаа хийж эхэлсэн байна. Тэрээр гэмт хэргийн бүлэглэлийн удирдагчийн хамаатантай дотно танилцсанаар бүлэгт элсжээ.
Фентанилийн нууц лабораторид ажилтнууд хамгаалалтын хувцастай ажилладаг. Гэвч хувцас цоорсон эсвэл жаахан нүх гарсан бол ажилтнууд ухаан алддаг, зарим нь амиа алддаг аж.
Занг Мексикчүүдээс захиалга авч, Хятад дахь нийлүүлэгч нараасаа түүхий эдийг агаараар, усан замаар тээвэрлэн авчирдаг байжээ. Фентанилийг голдуу эм хэлбэртэй үйлдвэрлэдэг. Занг өөрийн сүлжээг үүсгэн, АНУ, Европ, Хятад, Японд үйл ажиллагаа явуулах болжээ.

Мексикийн тал түүнийг 1000-аас илүү кг кокаин, 1800 кг фентанил, 600 кг метамфетамин нийлүүлж, түгээсэн, жилд 150 сая ам.долларын орлогыг эдгээрээс олдог гэж үздэг. Тэрээр 100 орчим хуурамч компанийн данс руу мөнгөө шилжүүлж, тэндээс хилийн чанад дахь өөр данс руу шилжүүлдэг байжээ.
АНУ-ын Гадаад хэргийн яамны 2025 оны тайланд дурдсанаар БНХАУ дэлхийн синтетик хар тамхины хамгийн том үйлдвэрлэгч, экспортлогч улс юм. Тус улсын химийн салбарт нийт 160 мянган компани бий. Хэдийгээр эрх баригчид хяналт тавьдаг ч энэ нь хангалтгүй байгааг тайланд дурджээ.
Харин Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яам ВВС-д өгсөн хариултдаа "БНХАУ хар тамхитай тэмцэх чиглэлд хамгийн хатуу арга хэмжээ авдаг. 2019 онд фентанилийн найрлагад ордог бүх бодисыг хянаж эхэлсэн. Гэхдээ зарим бодисыг өөр салбарт хуулийн дагуу ашигладаг тул бүр мөсөн хориглоогүй. Бид хар тамхины эсрэг тэмцлийг АНУ-тай хамтран хэрэгжүүлж, өргөн хүрээнд хамтран ажиллаж, үр дүнд хүрсэн" гэжээ.
Зангийг эхний удаад Кубаас баривчилсан, хоёр дахь удаа 2024.09.31-ний өдөр Мексикээс баривчилсан байна. Шүүгч түүнд гэрийн хорионд байх шийтгэл оногдуулжээ. Энэ шийдвэрийг Мексикт олон хүн эсэргүүцсэн байна. Занг гэрийн хорионд байхдаа хана нүхлэн зугтаж, хувийн онгоцоороо Кубаар дамжин ОХУ-д иржээ. Оросын гаалийн алба хуурамч бичиг баримтыг нь илрүүлж, Куба руу буцаасан байна.
Түүнийг баривчилсны дараа хар тамхины худалдаачид, үйлдвэрлэгчид түүхий эдгүй болж, бүхнийг тэгээс эхлэх хэрэгтэй болжээ. Гэхдээ нийлүүлэлтийн сүлжээний энэ доголдол түр зуурынх байх магадлалтай. Олон жил зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн Зангийн байр суурийг өөр хятад хүн хэдийнэ эзэлсэн гэж гэмт хэргийн бүлгийн гишүүн нэрээ нууцалж,ВВС агентлагт ярьжээ.
Эх сурвалж: BBC