Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн баяр наадам сайхан болж, Сэлэнгэ аймгаас Даян аварга, Ховд нутгаас шинэ арслан цолтон төрлөө.
Төв цэнгэлдэх хүрээлэнд үндэсний бөхийн барилдаан өндөрлөж, Сэлэнгэ, Ховд нутгийн зөвлөлийнхөн шинэ аварга, арслангууддаа хүндэтгэл үзүүлэх ёслолоор баяр цэнгэлээ үргэлжлүүлжээ.
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат баавгай хэмээх Б.Бат-Өлзий арсланд баяр хүргэхээр УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Улсын аварга О.Хангай тэргүүтэй Ховд нутгийн олон түмэн хуран цугларчээ.
Энэ үеэр Монгол Улсын шинэ арслан Баярхүүгийн Бат-Өлзий баярын сэтгэгдлээ хуваалцжээ.
Тэрбээр, Наймын даваа хамгийн чанга даваа байлаа. Тунаж барилдана гэж бодоод сууж байтал өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх Батмагнай арслан амласан.

Төрийн наадамд түрүүлж үзсэн бөхийн сэтгэл зүй өөр байдаг юм байна. О.Хангай аварга маань миний хажууд байж, барилдах бүх барилдаанд мань зөвлөж гаргасан. Би Хангай аваргынхаа хэлснээр л барилдсан. Хүн гэдэг сэтгэлийн амьтан юм.
Би ганцаардаад, өөрийнхөө бодож боловсруулснаар барилдсан бол төрийн наадамд түрүүлж үзсэн бөхийн мэхэнд орчих байсан байх.
Гэхдээ л хүнд хор шар гэж байдаг. Ноднин долоогийн даваанд тунаад унасан. “Энэ жил даагаа нэхнэ дээ” гэж бодож явдаг.
Хангай аварга надад тэгж барилдвал чи давна шүү гэж үнэтэй зөвлөгөө өгсөн. Наймын даваа гарахад “Монголын хамгийн бяртай бөх чи шүү дээ” гэж намайг ирлэсэнд хамгийн их баярласан гэж хэллээ.
О.Хангай аварга Төв цэнгэлдэх хүрээлэнд барилдааны турш баавгай арслантай хамт байж, зөвлөн дэмжиж байгаа нь цэнхэр дэлгэцээр харагдаж байсан билээ.
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.