Үндэсний их баяр наадамд долоо давсан бөхчүүд улсын заан цолтны энгэрийн тэмдэг, үнэмлэхээ гардан авлаа. Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд хүч үзсэн гурван бөх заан цол хүртэж байна.
- Увс аймгийн Ховд сумын харьяат дархан аварга улсын начин Л.Энхсаруул улсын арслан Ц.Содномдоржоор

- Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат аймгийн начин Б.Сундуйжав улсын арслан Э.Оюунболдоор

- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн хурц бадрангуй арслан Д.Алтанцоож улсын заан Д.Хүдэрбулгаар тус, тус давж УЛСЫН ЗААН цолны болзол хангажээ.
Сонирхуулахад, Б.Сундуйжав аймгийн начнаас улсын заан цолонд хүрсэн ховорхон амжилтын эзэн боллоо. Тэрээр 2004 онд төрсөн 22 настай залуу хүчтэн юм.