Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын соёолон насны морьд бариандаа орлоо.
Б.Бадар-Ууган унасан азаргаа түрүүлүүлсэн. Тэрээр Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Тод манлай уяач Намдагийн Хүрлээгийн шар азаргыг унаж, улсын наадамд түрүүлсэн юм. Мөн өнөөдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Чойжилын Батжаргалын хонгор халзан үрээг унаж, түрүү магнайд хурдаллаа.
-Соёолонд ямар тактикаар уралдав? Анхнаасаа өнгөн дээр л яваад байлаа.
-Үзүүр дээр гарч ирээд, өнгөлсөөр байгаад орж ирсэн.
-Халзан үрээний уяа сойлго жигдэрсэн байв уу?
-Би өнөөдөр анх удаа унаж үзлээ.
-Өөр хүүхэд унасан бол түрүүлэх үү?
-Сайн мэдэхгүй байна. Барианд орох мөчид гоё санагдсан. Ингээд хоёр түрүүлчихлээ гэж бодсон. Түрүүлэх нь гоё байна.Ээж аав, анги хамт олон, хамаатнууд, үндэсний их баяр наадмаа тэмдэглэж буй нийт хүмүүстээ "Сайхан наадаарай" гэж хэлье. Баярлалаа.