Хүй долоон худагт соёолон насны морьдын шүдэлгээ, хэмжилт үргэлжилж байна.
Энэ жил морьдыг AI технологиор буюу дулаан мэдрэгч төхөөрөмжөөр хэмжих болсон. Ингэхэд нэг морийг 20 секундэд хэмжиж байжээ. Гэвч өчигдөр (2026.07.11) 142 азарга бүртгүүлсэн ч гараанаас 81 морь 10.00 цагт гараанаас гарсан.
Хэнтий аймгийн Биндэр сумын уяач Г.Энхтулга, “Манай азарга яг хэмжээндээ байдаг, 38-39-ийн хэмжилттэй. Гэтэл өндөр гэсэн шалтгаанаар хасчихлаа. Хэмжилтийн үйл явц хүний нүднээс далд явагдаж байгаа учраас хардалт маш их байна. Ямар ч ил тод байдал алга. Төхөөрөмж рүү оруулаад л хасаж байна. Зарим илт өндөр адуу шалгараад орчихсон. Хэмжилтүүд харьцангуй, жигд биш явагдаж байгаа мэт санагдлаа. Өмнө хэрэглэж байсан хэмжилтийн арга нь илүү зөв. Уяачид бүтэн жилийн хөдөлмөрөө зориулдаг. Гэтэл ийм асуудлаас болоод хөдөлмөр нь талаар болж байна" гэсэн юм.
Иймд соёолонгийн хэмжилтийг хуучин аргаар буюу гар аргаар хийж байна.
-091350-10844036841.jpeg)