Хүй долоон худагт бороогүй байна. Соёолон насны морьдын бүртгэл эхэллээ. Араас нь хэмжилт хийнэ.
Соёолонгийн тоосонд дарагдахаар наадамчин олон Хүй долоон худагт хэдийнэ байраа эзэлжээ. Соёолонгийн тоос хүртвэл тэр жилдээ хийморьтой явдаг гэдэг.
Монголчууд "Соёолонгийн тоос, сангийн утаа хоёр сансарт хүрдэг" гэж ярьдаг. Энэ нь соёолон насны хурдан морьдын уралдаан хамгийн хурдтай, эрч хүчтэй байдгийг бэлэгдэн илэрхийлдэг бөгөөд уг тоосонд нь орох, хүртэх нь хийморь лундааг сэргээдэг гэж үздэг уламжлалтай.
Соёолон насны морьдын уралдааны зам 22-24 км урт байна.