Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн баяр наадмаар БНСУ-ын Ерөнхийлөгч, гэргийн хамт төрийн айлчлал хийж, баяр наадмын нээлтийн ёслолын хүндэт зочноор оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцсоны дараа үндэсний сурын талбайд зочилсон.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалын дагуу дуут сум харваж, үндэсний сурын харвааны зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олонд хүндэтгэл үзүүллээ.

Манай улсад төрийн айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар мөн сум тавьж, наадамчин олонтой мэндчилсэн юм.

Сурын талбайд БНСУ-ын тэргүүн хатагтай Ким Хе Гён сум тавьсны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнтэй гар барьсны дараа тэргүүн хатагтайн гар өвдсөн бололтой ямар нэг юм хэлж, гараа сэгсэрч буй бичлэг “Манай Ерөнхийлөгч зочны гарыг чанга барив бололтой” гэсэн утгатай тайлбартайгаар цахим орчинд цацагдлаа.

БНСУ-ын тэргүүн хатагтай яагаад гараа сэгсэрснийг Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг цахим хуудаснаа нийтэлжээ.

Энэ үеэр,
-"Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Нум эвшээлгэж, сум тавихад гар их өвддөг. Таны гар өвдсөн үү?
-БНСУ-ын тэргүүн хатагтай Ким Хе Гён: Тийм ээ, Ерөнхийлөгч өө" гээд гараа сэгсэрчээ.
Ийнхүү энгийн атлаа дотно яриа өрнүүлсэн 15 жилийн дараах төрийн айлчлал халуун дулаан уур амьсгал дунд өрнөж, өнөө орой хүндэт зочид нутаг буцсан байна.
Хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан үр дүнтэй, нөхөрсөг айлчлал өндөрлөлөө.