"Мөнхөд орших Монгол наадам" сэдвийн дор зохион байгуулагдсан энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн дараа ерөнхий найруулагч УГЗ Д.Баярбаатар нээлтийн үзэл санаа, онцлог шийдлүүдийн талаар танилцууллаа.
Тэрээр хэлэхдээ, "Өглөө бороо их орсон ч тэнгэр сайхан цэлмэж, хангай гийлээ. Манай найруулагчийн багийн гол санаа бол монголчуудын өвөг дээдсээс уламжилсан үнэт зүйлс, язгуур урлаг, ардын урлаг, байгаль дэлхий, уул ус, газар шороо, хүн зоны ахуй амьдралыг уран сайхны хэлээр харуулах байлаа. Гэхдээ энэ агуу өв соёлыг бүрэн багтаах боломжгүй, зөвхөн багахан хэсгийг нь л тайзнаа дүрсэлсэн гэж ойлгож болно.
Монголчуудын бүтээсэн соёл, өв уламжлал үнэхээр гайхамшигтай. Тиймээс бид энэ бүхнээ үргэлж санаж, бахархаж байх ёстой. Үүнийг хамгийн тод мэдэрдэг үе бол Цагаан сар, Үндэсний их баяр наадам юм.
Манай багийн хувьд үзэгчдийн алга ташилт, уухайн дууг үзэгдэл бүрийн дараа сонссон нь хамгийн том үнэлгээ байлаа.
Зүүн бүсийн барга, дарьганга, үзэмчин, буриад түмний дуу хуур, бүжиг, хувцас хэрэглэлийг, мөн говийнхны магтаал, аялгууг харуулсан. Баруун бүсийн биелгээ, хуур, хөөмий, ахуй соёл, хувцас хэрэглэл, уул усаа магтан дуулдаг уламжлалыг цогцоор нь үзүүлсэн.
Хойд бүсийн хэсэгт Хөвсгөл далай, төрийн тахилгат Ижий далайгаа магтан дуулж, цаатан, дархад түмний аж амьдралыг харуулахыг зорилоо.
Төгсгөл хэсэгт Монгол эх орон, газар шороо, уул ус, нутаг орноо магтан дуулсан бүтээлүүд, төрийн их далбаа, адууны үзүүлбэрийг түлхүү оруулсан. Монголчууд моринд эрэмгий ард түмэн. Монгол хатад хэрхэн морь унадаг, монгол хүүхэд хэрхэн морь унадаг, монгол морь дэлхийг хэрхэн туулж ирснийг харуулахыг зорьсон.
Юуны өмнө Үндэсний урлагийн их театр болон мэргэжлийн урлагийн байгууллагууд, нийт уран бүтээлчдэдээ талархаж байна. Энэ олон бүжигчдийг бэлтгэхийн тулд асар их хөдөлмөр орсон. Энэ жил 700 гаруй бүжигчин оролцлоо. Хамгийн олон бүжигчин, хамгийн олон морь оролцсон наадмын нэг болсон гэж хэлж болно.
Монгол наадмаа үндэсний урлагаараа чимж, гоёж хийх ёстой гэж бид үздэг. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд өөрсдийн уул ус, нутаг орноо магтан дуулсан аялгууг сонсож, баярласан байх. Нутаг нутгийн өвөрмөц онцлог, дуу хуурыг нь харуулж чадсан гэдэгт итгэлтэй байна.
Энэ жилийн нээлтэд 2000 гаруй уран бүтээлч оролцсон. Мал аж ахуй, ахуй соёл зэрэг олон агуулгыг багтаахыг хичээсэн. Аль болох цэмцгэр, өнгөлөг, сайхан наадам хийхийг зорьсон. Талбайн зураглал, дроноор харуулсан дүрслэлүүд ч бидний төсөөлөлд нэлээд ойртсон гэж бодож байна.
-Энэ жилийн нээлтийг Дэлхийн адууны өдөртэй уялдуулан зохион байгуулна гэж байсан шүү дээ. Хэдэн адуу оролцсон бэ?
-Нийтдээ 100 гаруй адуу оролцсон. Талбай дээр 80 гаруй морь шууд үзүүлбэр үзүүлсэн. Харин үлдсэн 40-50 орчим адуу талбайг тойрон чимэглэж, жороо, сайвар, хар, цагаан зэрэг монгол адууны өнгө төрхийг харуулсан.
Монголчууд морьдоо эрхэмлэж, дээдэлдэг ард түмэн. Чингис хааны есөн өрлөгийн ёслолд есөн цагаан морийг оролцуулсан. Гал бадраах хэсэгт бүрэн зэвсэглэсэн хээр бараан морьд оролцсон нь чухал шийдэл болсон.
Морь бол монголчуудын наадмын салшгүй хэсэг. Тиймээс энэ жилийн нээлтэд адууны агуулгыг онцгойлон тусгасан. Сайхан боллоо гэж бодож байна.