Үндэсний их баяр наадам Хүй долоо худагт үргэлжилж байна.
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Тусламж үйлчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Айболат "Нийслэлийн түргэн тусламжийн төв жил болгон Хүй долоо худаг дээр хурдан морины уралдаан, унаач хүүхдүүд, наадамчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хариуцдаг.
Маргааш соёолон насны морьд уралдаж, 13-ны өдөр "Дэлхийн адууны баяр" зохиогдох учир Хүй долоо худагт ард иргэд, жуулчдын хөл тасрахгүй ирэх хандлагатай байна. Тиймээс тусламж үзүүлэх багийн тоогоо нэмж, энэ сарын 10-13-ны өдрийг дуустал ажиллана.
Мөн зөвхөн Хүй долоо худгаас гадна Эмээлт, 61-ын гармын ойролцоох иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж буйгаараа онцлогтой.
Өнгөрсөн жилүүдэд хоногт 100 гаруй дуудлага бүртгэгдсэн бол өчигдөр 34 дуудлага бүртгэгдсэн нь өмнөх жилүүдтэй харьцуулбал бага байна. Хязаалан, шүдлэн, сонгомол дунд насны морьд уралдсан. Уралдааны замд ойчиж унасан хүүхэд байгаа ч гэмтэл, бэртэл аваагүй.
Наадмын эхний өдөр учраас цөөн дуудлага ирсэн ч өнөөдрөөс нэмэгдэж байна.
Зөвхөн хүй долоо худагт гэлтгүй нийслэлийн иргэдийн өвчлөлийг ихэвчлэн зүрх судас, хоол боловсруулах замын өвчлөл эзэлдэг.
Бага насны хүүхдээ хараа хяналтгүй битгий явуулаарай. Хүүхдүүд морины хөлд дайруулах, өшиглүүлэх, гэмтэх тохиолдол гарч байна. Тиймээс бага насны хүүхдийг болзошгүй гэмтэл ослоос сэргийлэх хэрэгтэй байна" гэв.