Тулгар төрийн 2235 жил , Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааг энэ жил анх удаа дэлхийн таван хэлээр шууд орчуулан хүргэж байна.
Тухайлбал, наадмын нээлтийг англи, солонгос, япон, хятад, орос хэлээр орчуулан MNB World, Youtube суваг, FM радио болон хэвлэл мэдээллийн бусад сувгаар дэлхий дахинд шууд дамжуулж байгаа юм. Ингэснээр Монголын өв уламжлал, түүх соёлын илэрхийлэл Үндэсний их баяр наадмыг олон улсын үзэгчдэд илүү хүртээмжтэй, сурталчлан таниулах боломж бүрдэж буйг зохион байгуулагчид онцоллоо.
Мөн нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төв талбайд байршуулсан томоохон дэлгэцээр Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааг шууд дамжуулан үзүүлж байна. Үүнээс гадна Жанжин Д.Сүхбаатарын талбайд тусгай дэлгэц байршуулж, хиймэл ногоон зүлэг бүхий задгай талбайг тохижуулснаар иргэд, жуулчид наадмын нээлтийг хамтдаа үзэх боломжийг энэ жил анх удаа бүрдүүлжээ.