Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмын албан ёсны нээлт боллоо. Энэ жилийн наадмын ерөнхий найруулагчаар Д.Баярбаатар ажиллаж байна.
Морь унаж давхисан баатар эрсийн хувцастай залуус, үхэр тэрэг хөлөглөж, тэмээ хөтөлсөн эгэл монгол эрс, урт хадаг барьж, нүүр дүүрэн инээмсэглэх бүжигчин бүсгүйчүүд. Урианхай, Торгууд, Буриад...олон ястнууд. Уран яруугаар шүлэг унших унзад хоолойт хөтлөгчид...Үндэсний их баяр наадмын нээлт бүрээс үзэж болох дүр төрх өнөө ч хэвээр.
Харин энэ удаагийн наадмын нээлтийг илүү орчин үелэг болгосон агуулга нь Төв цэнгэлдэх хүрээлэн дүүрэн эгшиглэсэн поп урсгалын болон кино уран бүтээлийн дуунууд байв.
Мандах наран зүгт нутаг минь байдаг юм
Маргах юмгүй тэнд дулаахан байдаг юм
Мал нь тогтуухан хүн нь аядуухан
Мандах наран зүгт нутаг минь байдаг юм аа...
Дуучин Д.Осгонбаяр “Наран мандах нутаг” дуугаа дуулав.
...Уухай
Хурай хадаах нар зөв малгай дээлтийн
Удмаа харуулдан зүсрэх тэнгэр нь үүлэн хээтэй
Улсаар дуудуулах алдар нэг Монгол нэртэй
Уургаа сунган исгэрэх хийморь нь морин дэл дээр...
Дуучин П.Баярцэнгэлийн “Татлагын холбоо” дуу Төв цэнгэлдэх дүүрэн эгшиглэлээ.
...Маньд нь тэд элдэв nudes sending
Учир нь энд хүүхнүүдийн мэдэхгүй Louis Vision and Fendi
Хүүхдүүдэд дүүрэн арын тээшинд candy
Нээрэн тоглоом үгүй хөгшөөн, яг Wood-гүй Andy
Миний түрүүвчинд Чингис and Benjis and bands миний бэнчин түнтийнэ
Өнөөдөр дэнж хотойно би дээлэн дээр гинж...
Young Mo’G, The Baatar, Bugan нар “Дэмбээ” дуугаа дуулав.
Үй түмэн сүргийн далай
Үлгэрийн говиор зочлон очоорой
Үлгэрийн говиор зочлон очихдоо
Үүрийн цолмон хотонд саатаарай...
Дуучин МУГЖ Б.Батцэцэглэн, СТА Б.Алтанжаргал “Манай говиор зочлон очоорой" дуугаа өргөн барилаа.
Мөн Ардын жүжигчин Б.Сарантуяа, дуучин Э.Дашням нар “Содура” дууг хамтран дууллаа.