Монгол Улсаас ОХУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ОХУ-ын И.М.Губкины нэрэмжит Оросын газрын тос, байгалийн хийн улсын их сургуулийн ректор В.Г.Мартыновтэй энэ сарын 9-нд уулзлаа.
Уулзалтын үеэр Элчин сайд Д.Даваа Оросын газрын тос, байгалийн хийн улсын их сургуулийн 90 жилийг ойг тохиолдуудан ректор В.Г.Мартыновтай хамтран зохион байгуулсан арга хэмжээ, уулзалтууд талаар дурдаад Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-ын руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцыг танилцуулан байгалийн хий ашиглах дэд бүтэц бий болгох, байгалийн хийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх нь чухал зорилт болж байгааг тэмдэглэв.
Оросын газрын тос, байгалийн хийн улсын их сургуулийн ректор В.Г.Мартынов Элчин сайдтай дахин хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа тэмдэглээд их сургуулийн зүгээс Монгол Улсад хэрэгцээтэй мэргэжилтэн бэлтгэх, газрын тос, байгалийн хийн чиглэлээр судалгаа хийхэд бэлэн буйгаа илэрхийллээ.
Уулзалтаар талууд Монгол Улсад байгалийн хийн салбарыг хөгжүүлэхэд хий ашиглах дэд бүтэц, энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэхэд талууд хамтран ажиллахаа илэрхийлэн “Газпром” НХН-д монгол оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр нээж өгөх саналыг тавихаар тохиролцов.
Мөн монгол иргэдийг “Роснефть” НХН-ийн түнш Оросын нэр хүндтэй их сургуулиудад сургах тухай 2014 оны “Роснефть” болон Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй тус компанийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын товын талаар холбогдох байгууллагаас тодруулга авахаар санал нэгдэв.