Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооны дарга, Шадар сайд Н.Номтойбаяр өнгөрсөн сард мэдээлэл өгөхдөө, Хурдан морины уралдаантай холбоотой эрлийз, монгол морь, сэрвээний өндрийг хэмжихтэй холбоотой маргаан гардаг.
Үүнийг шийдэх зорилгоор дулаан мэдрэгчээр тусгайлан тоноглогдсон төхөөрөмжөөр уяачид морио хөтөлж орж шалгуулна. Энэ ажлыг хууль хяналтын байгууллагынхан зохион байгуулна.
Уг төхөөрөмжийг Хүй долоон худагт хоёр хоногийн өмнө суурилуулсан. Төхөөрөмжийг туршиж үзсэн. Уяач нар өргөнөөр оролцож, бүгд хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй холбогдуулан стандартыг шинэчлэн баталсан" гэсэн юм.
Одоо Хүй долоон худагт азарга насны морьдыг бүртгэн, шалгаж байна. Нийт 142 азарга уралдахаар бүртгүүлжээ.