Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд Испани болон Бельгийн шигшээ багууд таарч тоглолоо.
Тоглолт 2:1 гэсэн тооны харьцаагаар Испанийн ялалтаар өндөрлөв.
Тоглолтын 30 дахь минутад Испанийн тамирчин Фабиан Руис гоол оруулж, тооны харьцааг нээсэн бол 41 дэх минутад Бельгиэс Шарль Дэ Кетеларе хариу гоолыг хийж, тэнцүүлэв.
Испанийн хэд хэдэн аюултай довтолгоог амжилттай хааж байсан Бельгийн хаалгач Тибо Куртуо бэртлийн улмаас хоёрдугаар үеийн усны завсарлагааны дараа сэлгээ рүү шилжсэн нь Бельгийн хувьд тооцоолоогүй солилцоо болсон.
Тоглолтын үндсэн цаг дуусахын өмнөхөн Микел Мерино солилцоогоор орж ирмэгцээ гоол оруулж, багтаа тэргүүлэл авчирсан юм.
Түүний хувьд шөвгийн 16-д мөн Португалын эсрэг тоглохдоо цаг дуусахын өмнөхөн солилцоогоор орж ирж гоол оруулснаар багаа шөвгийн наймд шалгаруулж байв.
Ингэснээр хагас шигшээ шатанд Франц болон Испанийн шигшээ багууд тоглох болж байна.