УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалтай УИХ-ын гишүүн Р.Сэддорж нарын өргөн барьсан, малчдын 1-2-р ангийн хүүхдүүдийг цахим аар сургах хуулийн төсөл, унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар хаврын ярилцлаа.
-Манай улс өргөн уудам нутагтай, тарж бутран суурьшсан онцлогтой. Иймд малчдын 6-7 настай хүүхдүүдийг, ээж аавтай нь хамт цахимаар сургах санал гаргасан. Харин та малчдын хүүхдүүдийг цахимаар сургах хуулийн төслийг хүчтэй эсэргүүцэн, хэвлэлийн хурал хийлээ. УИХ-ын гишүүн Р.Сэддорж нарын өргөн барьсан энэ хуулийн ямар заалтуудыг эсэргүүцэж байна вэ?
-Би Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд байдаггүй тул байнгын хорооны хурлаар энэ төслийг хэлэлцэхэд оролцоогүй. Тус байнгын хороонд энэ хуулийг нарийн хэлэлцээд, нэлээн “шүүж”, УИХ-ын чуулганы хуралдаанд оруулж ирэх болов уу гэж бодсон. Учир нь тэр байнгын хороонд мэргэжлийн олон хүн бий.
Гэтэл төслийг тэр чигээр нь дэмжсэн байсан тул би шүүмжилсэн юм. Учир нь малчдын 1-2-р ангийн хүүхдүүдийг цахимаар сургах ямар ч нөөц, боломж байхгүй.
Хүүхдүүдийг дотуур байранд байлгаснаас цахимаар сургахыг илүүд үзжээ. Гэхдээ сонголттой буюу ээж аавууд шийдвэр гаргана гэв. Та өөрийнхөө хүүхдийг цахимаар сургах уу гэж асуувал Улаанбаатар хотынхон дуу нэгтэйгээр “үгүй” гэнэ. Тэгвэл малчны хүүхдийг яагаад цахимаар сургах гээд байна вэ? Ийм сонголт руу түлхэж болохгүй.
Малчдын 1-2-р ангийн хүүхдүүдийг цахимаар сургах ямар ч нөөц, боломж байхгүй.
Хуулийн төслийг санаачлагчид дотуур байрны үйлчилгээ муу, зургаан настай хүүхэд дотуур байранд суух хэцүү гэж тайлбарласан. Иргэний нийгмийн байгууллагууд сүүлийн зургаан жилийн турш дотуур байранд анхаарахыг эрх баригчдад сануулсан.
Дотуур байрыг боловсролын байгууллага гэж харж болохгүй, энэ бол асрах үйлчилгээ үзүүлэх ёстой газар. Тэнд хүүхэд 24 цаг амьдардаг. Жилийн 365 өдрийн 240 хоногийг хүүхэд дотуур байранд өнгөрөөдөг. Ээж аавтайгаа хамт байхаас илүү хугацааг тэнд өнгөрөөдөг.
Бид дотуур байрыг шинээр загварчилж харах ёстойг иргэний нийгмийнхэн хэлсээр ирсэн ч үл тоож ирсэн. Тэгсэн атлаа та нар хүүхдээ цахимаар сургачих гэв. Дотуур байранд анхаарахгүй бол дотуур байрны чанар сайжрахгүй. Малчид яагаад хүүхдээ дагаж аймаг, сумын төв рүү ирээд байна вэ? Хүүхдүүдээ л боловсролтой болгох гээд байна.
Энэ нь тэдний гол хэрэгцээ юм. Гэтэл боловсролын чанар, хүртээмждээ анхаараагүй. Малчдын төв рүү тэмүүлэх сэтгэлгээг улам хүчтэй болгож байна. Үүний хортой үр дагаврыг цар тахал хангалттай нотолсон. Үнэхээр гоомой хуулийн төсөл орууллаа.
Та өөрийнхөө хүүхдийг цахимаар сургах уу гэж асуувал Улаанбаатар хотынхон дуу нэгтэйгээр “үгүй” гэнэ. Тэгвэл малчны хүүхдийг яагаад цахимаар сургах гээд байна вэ?
-Тэгвэл шийдэл нь юу вэ? Хуулийн төслийг боловсруулсан гишүүд төслөө эргүүлэн татах болов уу?
-Буцаан татахгүй гэсэн. Намрын чуулганаар хэлэлцэнэ. Хэлэлцэхийг дэмжсэн тул УИХ-ын чуулганы босгыг давсан гэсэн үг.
-Энэ босгыг давахын тулд хэд хэдэн шат дамждаг. Хамгийн түрүүнд УИХ дахь намын бүлгүүд хэлэлцдэг.
-Тийм. МАН-ын бүлгээр энэ төслийг огт хэлэлцээгүй. Өргөн барьсан гишүүд дунд АН-аас гадна, манай намын гишүүд ч бий. Нийт 30-аад УИХ-ын гарын үэсэг зурсан. Үнэндээ би арай ч энэ хуулийг хэлэлцэхийг дэмжихгүй байх гэж бодсон. Голдуу орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд дэмжсэн.
Хөдөө залуу малчид цөөрч, бүгд төв бараадаад байна гэдгийг шийдэхээр энэ төслийг боловсруулсан байх. Эхнэр нөхөр гэртээ хамт байж, хүүхдээ цахимаар сургах боломжтой боллоо гэж сонгогчдод ярих нь байна. Энэ бол улс төрийн яриа. Гэтэл цаана нь маш том, хортой үр дагавар үүснэ. Бүхэл бүтэн үеийн асуудлыг бид ярьж байна.
-Цахим руу шилжсэнээр хүүхдүүдийн нийгэмших чадвар орхигдоно гэж УИХ-ын гишүүн Ж.Галбадрах ярьдаг. 6-7 настай хүүхдүүдийн хувьд ч адилхан уу?
-Тийм. Би цар тахлын үеэр нэг, хоёрдугаар ангийн хоёр хүүхэдтэй байв. Ажлаа хийх үү? Хүүхдийнхээ хичээлийг хийлгэх үү? Их хэцүү байсан. 2-3 гэр бүл ээлжилж, цахимын хоёр жилийг давсан.
Малчид яагаад хүүхдээ дагаж аймаг, сумын төв рүү ирээд байна вэ? Хүүхдүүдээ л боловсролтой болгох гээд байна.
Дараа нь Дэлхийн банкнаас хийсэн судалгаанд, энэ үеийн хүүхдүүдийн уншиж бичих чадвар хоцрогдсон, нийгэмшихүйн маш том сөрөг үр дагавар үүснэ гэдгийг анхааруулсан.
Одоо ч заримдаа манай хүүхдүүдийн найз нөхдийн харилцаанаас энэ нь анзаарагддаг. Үе тэнгийн дээрэлхэл гэж их ярьдаг. Энэ нь нөгөө л нийгэмшихүйтэй шууд холбоотой. Хүүхдүүд харилцааны суурийг 1-2-р ангидаа авдаг.
Боловсролын чиглэлийн УИХ-ын гишүүд энэ хуулийн төслийг эсэргүүцэх болов уу гэж би хүлээсэн. Хэвлэлийн хурал хийхээс өмнө дэмжлэг хүссэн юм. Бүгдээрээ эсэргүүцье, ийм байж боохгүй, бэлтгэл ажил хангалтгүй байна гэж тайлбарласан.
Гаднын зарим улсад гэрийн сургууль бий. Канад, Австрали, АНУ гэх мэт мал аж ахуй ихтэй орнуудад гэрийн сургуультай. Хүүхдүүд нь фермдээ ажиллахын сацуу гэртээ хичээлээ хийдэг гэж хуулийн төслийг боловсруулсан баг жишээ авсан.
Манай улс эдгээртэй харьцуулахад огт өөр. Интернэт сүлжээ ямар билээ? Эцэг эхийн боловсрол ямар вэ? Энэ хуулийг өргөн барихаас өмнө судалгаанууд хийсэн байх ёстой ч огт хийгээгүй.
Эхнэр нөхөр гэртээ хамт байж, хүүхдээ цахимаар сургах боломжтой боллоо гэж сонгогчдод ярих нь байна. Энэ бол улст төрийн яриа.
-УИХ-ын гишүүн Ж.Галбадрах боловсролын лобби бүлэг байгууллаа гэж мэдээлсэн. Та багтсан уу?
-Үгүй. Парламентад боловсролын чиглэлийн олон хүн бий тул би ороогүй.
-Уг нь тэр бүлгийн хамгийн түрүүнд ярих хуулийн төсөл биш үү?
-Тэд дуугарах байх. Хуулийн төслийн хэлэлцэх, эсэхийг дэмжсэн тул санаа зовоод л байна. Тойргийн, жагсаалтын гишүүдийн ялгаа тод харагдлаа. Малчдад хамгийн их тулгамдсан асуудал нь хүүхдийн боловсрол мөн. Тойргийн гишүүд тойрогтой очоод юу хийснээ ярина, ажлаа тайлагнана.
Малчид хүүхдийнхээ боловсролд санаа зовж байна. Нөгөө талд мал аж ахуйгаа эрхэлмээр байгаа. Хоёр сонголтын өмнө бүх малчид очсон. Иймд тойргийн гишүүд 6-7 настай хүүхдүүдийг цахимаар сургах хуулиа ярина гэж эртнээс төлөвлөсөн. УИХ-ын 126 гишүүний 78 нь тойргийнх болохоор тэдний санал хүчтэй нөлөөлж, чуулганы “босгыг” давсан. Тэдний лобби орчих вуу гэж бодож байна.
УИХ-ын 126 гишүүний 78 нь тойргийнх болохоор тэдний санал хүчтэй нөлөөлж, чуулганы “босгыг” давсан.
-Энэ хуулийн төслийг Боловсролын яам дэмжсэн үү?
-Яам яг дэмжсэн гэдэг байр суурь өгөөгүй юм билээ. Боловсролын асуудал хэлэлцэх үеэр тус яамнаас заавал чуулганы хуралдаанд оролцох ёстой. Боловсролын яам хувилбарт сургалтын туршилтууд хийх юм байна. Зарим аймагт цахимаар, заримд нь ээж аавтайгаа хамт сурах гэх мэтээр хувилбарыг ирэх намар туршина. Эдгээрийн нэг нь цахим сургалт гэдгээ яам мэдэгдсэн.
Гэхдээ туршилт нь эхлээгүй.
Бидэнд бас нэг гашуун түүх бий. 1997-1998 онд улс дотуур байрны зардлаа дийлэхээ больж, хүүхдүүдийн хоол, түлээний мөнгийг ээж аавуудаас авсан юм билээ. Энэ хоёр жилд олон хүүхэд сургуулиас завсардсан. Тэдгээр хүүхдүүд одоо ээж аавууд болцгоосон, бичиг үсгийн тайлагдалт нь бага.
Бичиг үсэггүй цэргүүд ирлээ гээд л шуугихад ямар хүүхдүүд байна гээд Батлан хамгааллын яамны мэдээг харахаар 1997-1998 онд сургуулиас завсардсан байсан. Дотуур байр манай боловсролын маш чухал хэсэг гэдгийг эндээс харж болно. Дотуур байрыг системийн нэг хэсэг гэж харах ёстой. Гэтэл сургуульд л анхаардаг.
ЯРИЛЦЛАГЫГ БҮТЭН ҮЗЭХ: