ЦУОШГ-аас наадмын өдрүүдийн цаг агаар болон энэ зуны ерөнхий төлөвийн талаар мэдээлэл өглөө.
Энэ сарын 10-наас эхлэн баруун, төвийн аймгуудын нутгаар бороо орно. Тодруулбал
- 10-нд Хөвсгөл, Архангай, Булганы нутгаар
- 11-нд Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгаар усархаг аадар бороо орно.
Иймд үер, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Мөн голууд үертэй байгаа тул ойр орчим байрлахгүй байх, гол руу орохгүй байхыг анхааруулав. Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөвийн тухайд
- 10-нд баруун, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр
- 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгаар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.
Мөн 10-11-нд шилжих шөнө Хэнтий, Хөвсгөлийн уулсаар цаг агаар сэрүүсэж, Хангайн уулархаг нутгаар нойтон цас орох магадлалтай байна.
- 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар
- 13-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр
- 14-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар
- 15-нд Монгол Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар
- 16-нд Хэнтийн уулархаг нутаг
- 17-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо, бороо орох төлөвтэй байна.
Наадмын эхэн өдрүүдэд ихээхэн бороотой байх бөгөөд 14, 15-наас үргэлжилж орох хур борооны хэмжээ багасаж, өдөртөө түр зуурын бороо орно.
Агаарын температурын хувьд 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд ихэнх нутгаар, 12, 13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Улаанбаатар хотод 10-ны өдрийн 14 цагаас эхлэн усархаг, аадар бороо орно. 10-11-нд шилжих шөнө усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй. 11-ний өглөө бороотой ч үдээс хойш зогсох төлөвтэй байна.
12-нд мөн өглөөгүүр бороотой, үдээс хойш багасна. 13-ны өдөр бороотой.
Эль-нино үзэгдэл энэ онд урьд өмнөхөөс илүү хүчтэй хэмжээнд хүрнэ гэсэн мэдээллийг Дэлхийн цаг уурын байгууллагаас мэдээлсэн.
Энэ үзэгдэл Зүүн өмнөд Ази, Хойд болон Өмнөд Америкийн улсуудад агаарын температур нэмэгдүүлэх, хэт халалт тохиох, хур тунадасны горимыг өөрчлөх зэрэг эрсдэл бий болгож байна.
Монгол орны хувьд зуны уур амьсгалд шууд бус нөлөө үзүүлэх буюу агаар мандлын ерөнхий урсгал, бүс нутгийн даралтын орны өөрчлөлт, чийгийн зөөгдөлт зэргээр нөлөөлж болзошгүй.
Энэ зун баруун аймгуудын нутаг харьцангуй бага хур тунадастай, температурын хувьд олон жилийн дунджаас дулаан байх төлөв гарчээ.
Харин төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дундаж орчим, дунджаас сэрүүхэн байх төлөвтэй байна. Хур тунадас ахиу байна.