20 жилийн турш харилцаа холбоо, технологийн салбарын хөгжилд өөрийн өнгө төрх, үнэ цэнийг бүтээж, инновацыг манлайлсаар ирсэн Юнител группийн 20 жилийн ой болж өнгөрлөө. Юнител групп энэхүү тэмдэглэлт ойгоо зөвхөн баяр ёслолоор бус, хэрэглэгчид, харилцагчид болон нийгэмд үнэ цэн бүтээх олон санаачилгаар тэмдэглэн өнгөрүүлэв.
БИДНИЙ ХЭЛЖ ЗАНШСАН “ЮНИТЕЛ НОГООН”
20 жилийн турш тасралтгүй шинэчлэл, хөгжлийг түүчээлж ирсэн тэд брэндийнхээ өнгө төрхийг бүрэн шинэчилж, шинэ эрин үеэ эхлүүллээ. Энэхүү шинэчлэл нь зөвхөн логогоо өөрчилсөн өөрчлөлт бус, харин брэндийн мөн чанар, үнэт зүйл, ирээдүйн алсын харааг шинээр тодорхойлсон цогц rebranding байв.
Мөн энэхүү шинэчлэлийн гол философи нь шаардлагагүйг хасаж, хамгийн үнэ цэнтэй үндсэн элементүүдээ хадгалахад чиглэсэн ба 20 жилийн турш хүмүүсийн хэлж заншсан “Юнител ногоон” өнгө, танил дүр төрхөө хадгалсан ч илүү минимал, орчин үеийн визуал рүү шилжив.
Шинэ өнгө төрхөө танилцуулаад удаагүй ч Юнител группийн шинэ дүр төрх өнөөдөр хэдийнээ бидний нүдэнд дасал болжээ.

300 ГАРУЙ ХҮНИЙ ХАМТЫН БҮТЭЭЛ “ӨРТӨӨ”
Хүн бүр хажуугаар нь өнгөрөх бүрдээ дотор нь чухам юу байгааг, ямар зүйл хүлээж байгааг өөр өөрийнхөөрөө таамаглаж байсан УДЭТ-ийн урд байрлах хар хайрцаг эцэстээ нууцаа дэлгэв. Түүний дотор монголчуудын өмнө нь зөвхөн дэлхийн томоохон хотуудаар аялахдаа л үздэг байсан Immersive experience Улаанбаатарын төвд анх удаа амилсан байлаа.

Өнгө өнгөөр асах гэрэл, дүрслэл, дуу хөгжмөөр дүүрэн тэрхүү орчинд хүн бүр саатан, зураг авч, бичлэг хийн, өөрийн мэдэрсэн мөчөө сошиал орчинд хуваалцаж байв. Гэвч Юнителийн “Urtuu immersive experience” нь зөвхөн үзэсгэлэнтэй дүрслэлүүд дунд зургаа авхуулаад гарах төдий бус, дуу дүрслэл, орон зайн цогц нийлэмж болон өвөг дээдсээс өнөөдрийг хүртэлх үргэлжлэх харилцаа холбооны түүхийн өгүүлэмжүүдээс бүрдэх дижитал орон зай юм.

Хоёр хэсгээс бүрдэх энэхүү Immersive experience-ийн эхний хэсэгт дуу, дүрс, технологи, дүрслэх урлагийн элементүүдийг хослуулсан хөдөлгөөнт дүрслэлүүд ээлжлэн солигдож, үзэгчдэд өдөр тутмын завгүй амьдралаасаа түр холдож, өөр мэдрэмжийг мэдрэх боломжийг олгож байв.

Харин “Urtuu”-ний оргил хэсэг болох хоёрдугаар хэсэг нь Монголын түүхэн өв соёлыг сэргээн таниулах зорилготой бөгөөд Монгол нутагт хүн анх суурьшсан үеийн хадны сүг зургаас эхлэн Хүннү гүрэн, Монголын эзэнт гүрний үе, улмаар орчин үеийн харилцаа холбооны хөгжил хүртэлх түүхэн аяллыг багтаажээ.
20 ГЭР БҮЛД 20 СУПЕР БЭЛЭГ
Юнител групп 20 жилийн ойн баярын хэрэглэгч бүртээ бэлэг бэлдсэнээс гадна 20 гэр бүлийг баярлуулах хамгийн том бэлгийн сантай “Супер бэлэгтэй 20 жил” урамшууллыг Монгол орон даяар зарласан билээ.

Тодруулбал, Family үйлчилгээнд нэгдсэн гэр бүлүүд дундаа ашиглах 5GB дата, 20’000₮ - 1’000’000₮ хүртэлх хадгаламжийн эрх зэрэг бэлгүүдийг өгч байгаа бөгөөд дараах супер бэлгийн эзэд тодроод байна:
- Цоо шинэ 2026 оны RAV4 автомашин- 1 гэр бүл
- Мбанк-ны 10 саяын хадгаламж- 8 гэр бүл
- Юнивишнийн 10 жилийн эрх- 10 гэр бүл
- Харин одоо 8 сарын 1нд Active garden - 55мкв 2 өрөө байрны супер бэлэг эзнээ хүлээж байна.
20 жилийн турш шинэчлэлийг түүчээлсэн Юнител групп цаашид ч шинэ бүтээгдэхүүн, дэвшилтэт технологи, инновацлаг шийдлүүдээр хэрэглэгчдийнхээ амьдралд үнэ цэн бүтээж, дараагийн хөгжлийн алхмуудаа үргэлжлүүлэн хийхээр зорьж байгаа ажээ.