Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Энэ хуулийг ирэх наймдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.
“Төлсөн авснаа нийтэл” эвслээс БОУАӨЯ-наа боловсруулсан энэ хуулийн зарим зүйл, заалтад хориг тавих ёстой гэж үзэж байна. Улсын Их Хурлаас 2026.05.22-ны өдөр хуулийг баталсан юм. Тэд Ерөнхийлөгчид хандаж, дараах шаардлагыг хүргүүлжээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У. ХҮРЭЛСҮХ ТАНАА
2026.06.05
Байгалийн нөөцийн шударга ёсны сүлжээ (хуучнаар “Төлсөн Авснаа Нийтэл” эвсэл), Хүний эрхийн форум болон байгаль орчин, хүний эрх, сайн засаглалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бид “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг Үндсэн хууль, олон улсын гэрээний үүрэг, хүний эрх болон байгаль орчны хамгааллын суурь зарчмуудтай үл нийцэж байна хэмээн үзэв.
Уг хуулийн төсөл боловсруулах явцад орон нутгийн иргэд, нөлөөлөлд өртөгч бүлгүүдийн бодит оролцоог хангах, мэдээлэл түгээх, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх ажиллагаа хангалттай хийгээгүй.
Бодит оролцоонд суурилсан шийдвэр гаргалтыг хангаж чадаагүй. Мөн иргэний нийгмийн байгууллагуудаас хүргүүлсэн санал, байр суурьт албан ёсны хариу өгөөгүй, тусгагдсан эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангах баталгааг бүрдүүлэх үүргийг тодорхой заасан. Гэтэл энэхүү хууль нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.17 болон 6 дугаар зүйлийн 6.2-т заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, мэдээлэл авах болон мэдэх эрх зэрэг оролцооны эрхийг дордуулсан шинжтэй зохицуулалтууд бодитой агуулж байна.
Тухайлбал, хуулийн шинэчлэл нь:
1. байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх шалгуурыг сулруулж, зарим төслийг үнэлгээнээс чөлөөлөх боломж бүрдүүлсэн
2. иргэдийн оролцоог “танилцуулах, санал авах” хэлбэрт хязгаарлаж, шийдвэрт бодит нөлөөлөх эрхийг бууруулсан
3. орон нутгийн өөрөө удирдах ёсны эрхийг сулруулсан
4. мэдээллийн ил тод байдлыг дордуулж, хяналтын тогтолцоог төвлөрүүлсэн
5. байгаль орчны хамгаалалтыг захиргааны журмаар зохицуулах хүрээг хэт өргөтгөсөн
Эдгээр нь байгаль орчны хамгааллын урьдчилан сэргийлэх зарчим, олон улсын байгаль орчны эрх зүйн нийтлэг хандлагатай зөрчилдөх нөхцөл үүсгэж байна. БОНБҮ-ний тухай хуулийн зарим зохицуулалт нь эрх зүйн тодорхой бус байдал бий болгож, хэрэгжилтийн явцад захиргааны дур зорго, ялгавартай хэрэглээ, маргаан, зөрчлийг ноцтой нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.
Энэ нь цаашлаад нутгийн иргэдийн амьдрах орчин, уламжлалт мал аж ахуй, экологийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлөх бодит эрсдэлийг дагуулж байна. Мөн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын байгаль орчны конвенц, тухайлбал тогтвортой хөгжил, урьдчилан сэргийлэх зарчим, олон нийтийн бодит оролцооны зарчмыг хангах үүрэгтэй зөрчилдөх шинжтэй зохицуулалтууд туссан гэж үзэж байна. Тодруулбал:
НЭГ. Үндсэн хуульд харшилсан заалтууд
№ УИХ-аар батлагдсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн холбогдох заалт Хориг тавих үндэслэл
1 7.7 дахь хэсэг (шинэчилсэн найруулга):“7.7.Нөлөөллийн үнэлгээний журам, үнэлгээ хийх төслийн ангиллыг Засгийн газар батлах бөгөөд уг журам, ангилалд байгаль орчны нөлөөллийн үнэлгээтэй холбоотой асуудал, үнэлгээний шинжилгээний арга, хянан магадалгаа, олон нийтийн оролцоо, ерөнхий үнэлгээ хийх харьяалал, биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний нэмэлт тодотгол, нийгмийн болон эрүүл мэндийн үнэлгээтэй холбоотой зохицуулалтыг тусгана.”
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний төслийн ангиллыг Засгийн газар тодорхой бус, хэт өргөн хүрээтэй эрх хэмжээний хүрээнд батлахаар тусгасан нь: - Ангилалд тусгагдаагүй төслийг үнэлгээнээс бүрэн чөлөөлөх нөхцөл үүсгэж, Үндсэн хуулийн 6.2, 16.2-д заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах болон экологийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчих эрсдэлтэй;- Орон нутгийн иргэдэд мэдээлэл өгөх, танилцуулах үүргийг сулруулж, Үндсэн хуулийн 16.17-д заасан мэдээлэл авах, 6.2-т заасан мэдэх эрхийг хязгаарлах нөхцөл бүрдүүлж байна.
2 7.12 дахь хэсэг:“7.12.Энэ хуулийн 7.7-д заасны дагуу баталсан ангилалд заагаагүй төсөлд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийхийг шаардахгүй.” Төслийн ангилалд ороогүй үйл ажиллагаанд байгаль орчны үнэлгээ хийхгүй байх эрх зүйн боломж бүрдүүлсэн нь:- Байгаль орчны хяналтын тогтолцоонд цоорхой үүсгэж;- Эрсдэл өндөртэй төслүүд үнэлгээнээс гадуур хэрэгжих нөхцөл бий болгож;- Үндсэн хуулийн эрүүл, аюулгүй орчны баталгааг алдагдуулах эрсдэлтэй.
3 18.4, 18.5 дахь хэсэг:“18.4.Тухайн төслийн нөлөөлөлд өртөх иргэдэд танилцуулах, санал авах шаардлагатай төслийн ангиллыг 7.7-д заасан журмаар батална.” Иргэдийн оролцоог зөвхөн танилцуулах, санал авах түвшинд хязгаарласан.
Энэ нь:- Иргэдийн саналыг шийдвэр гаргалтад тусгах, харгалзан үзэх эрх зүйн баталгааг үгүйсгэсэн;- Оролцоог хэлбэр төдий болгож, бодит нөлөөлөлгүй болгосон;- Үндсэн хуулийн 16.9-д заасан төрийг удирдах хэрэгт мэдээлэлтэйгээр оролцох иргэдийн оролцооны эрхийг сулруулсан.
4 7.13, 7.14 дахь хэсэг:7.13. Төсөл хэрэгжүүлэгч сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргана.7.14. Засаг дарга 10 хоногт багтаан хариу өгөх бөгөөд хугацаа хэтэрвэл хариу өгсөнд тооцно. Засаг даргын хариу өгөхгүй байдалд үндэслэн байгаль орчны үнэлгээ хийхгүй байх нөхцөл үүсэж байгаа нь:
- Чиг үүргийн хувьд үнэлгээ хийх эрх бүхий этгээд биш байгууллагад шийдвэрийн нөлөөллийг шилжүүлсэн;- Зайлшгүй шаардлагатай үнэлгээ хийгдэхгүй байх эрсдэл бий болгож;- Эрүүл, аюулгүй орчны Үндсэн хуулийн баталгааг зөрчиж байна.
5 7.9 дэх хэсэг (ангилал):7.9.1–7.9.3 зэрэглэл I–III төсөл Төслийн ангиллын шалгуур нь тодорхой бус, хэмжигдэхүйц бус ойлголт (экосистемийн чухал газар, нөлөөллийн магадлал маш бага гэх мэт) ашигласан нь:- Захиргааны дур зоргоор тайлбарлах нөхцөл бүрдүүлсэн;- Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг нэмэгдүүлсэн;- Байгаль орчны эрсдэлийг буруу ангилах нөхцөл үүсгэсэн.
6 7.10 дахь хэсэг:“I зэрэглэл 5 жил, II зэрэглэл 10 жил тутам тодотгол хийнэ.” Өндөр эрсдэлтэй төслүүдэд урт хугацааны тодотгол хийхээр тусгасан нь:- Байгаль орчны сөрөг нөлөөллийг цаг тухайд нь хянах боломжийг сулруулсан;- Экологийн доройтлыг хуримтлуулах эрсдэлийг нэмэгдүүлсэн.
7 18.6 дахь хэсэг: Засаг дарга иргэдэд мэдээлэл өгөх үүрэгтэй Иргэдийн мэдээлэл авах эрхийг шууд бус, дамжсан сувгаар хэрэгжүүлэхээр зохицуулсан нь:- Мэдээллийн хүртээмжийг бууруулсан;- Хугацааны хоцрогдол үүсгэх нөхцөл бүрдүүлсэн;- Үндсэн хуулийн 16.17-д заасан мэдээлэл авах эрхийг хязгаарлаж байна.
8 8.4.8 дахь заалт: Иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл тусгах шаардлагыг хассан нь:- Иргэдийн оролцооны бодит хэлбэрийг үгүйсгэсэн;- Санал нь шийдвэрт тусах эрх зүйн баталгааг сулруулсан;- Иргэдийн оролцоог хэлбэр төдий болгосон.
9 7.7 дахь хэсэг (давтан зохицуулалт): Байгаль орчны үнэлгээний чухал асуудлуудыг журмаар зохицуулахаар тусгасан нь:- Хууль тогтоох үндсэн эрхийг журамд шилжүүлсэн;- Үндсэн хуулийн 26.1-д заасан хууль тогтоох эрхийн хуваарилалтын зарчмыг зөрчсөн;- Байгаль орчны хамгаалалтын суурь зохицуулалтыг сулруулсан.
ХОЁР. БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАРИУЦЛАГЫГ СУЛРУУЛЖ, ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ХЯЗГААРЛАСАН НЬ ОЛОН УЛСЫН ҮҮРЭГТЭЙ НИЙЦЭХГҮЙ БАЙНА
Монгол Улс нь байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт болон цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон улсын олон талт гэрээ, конвенцуудад нэгдэн орж, тэдгээрээс үүдэх үүрэг, амлалтыг хэрэгжүүлэх хуулийн үүрэг хүлээсэн улс юм.
Тухайлбал, НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай конвенц, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Парисын хэлэлцээр, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц зэрэг Риогийн гурван суурь конвенцын хүрээнд Монгол Улс нь экосистемийг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалах, газрын доройтол, цөлжилтийг бууруулах, уур амьсгалын сөрөг нөлөөллийг багасгах, байгаль орчны эрсдэлийг урьдчилан сэргийлэх үүргийг хүлээсэн.
Гэтэл энэхүү УИХ-аар батлагдсан БОНБҮ-ний тухай хуульд дараах ноцтой зөрчил, ухралт байна. Үүнд:
1. Урьдчилан сэргийлэх зарчмыг сулруулсан
Олон улсын байгаль орчны эрх зүйн суурь болох урьдчилан сэргийлэх (precautionary principle) болон эрсдэлээс урьдчилан хамгаалах (prevention principle) зарчим хангалтгүй тусгагдсан байна.
БОНБҮ-ний тухай хууль нь өндөр эрсдэлтэй төслүүдийг хязгаарлах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэхийн оронд нөхөн төлбөр, санхүүгийн баталгаа, хожим нөхөн сэргээх арга хэмжээг түлхүү чухалчилсан нь байгаль орчны эрсдэлийг “зөвшөөрөх” шинжтэй хандлагыг бий болгож байна.
2. Байгаль орчны хамгаалалтыг мөнгөжүүлэх эрсдэл бий болгосон
УИХ-аар батлагдсан БОНБҮ-ний тухай хуулийн 9.9–9.11 дэх зохицуулалтаар байгаль хамгаалах үүргийг мөнгөн барьцаа, нөхөн төлбөр, санхүүгийн баталгаагаар орлуулах боломж олгосон нь байгаль орчныг хамгаалах үндсэн зорилгыг алдагдуулах, экологийн эрсдэлийг эдийн засгийн тооцооллоор “зөвшөөрөх” нөхцөл бүрдүүлж байна.
3. Олон нийтийн оролцооны зарчмыг дордуулсан
Олон улсын эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн meaningful public participation буюу иргэдийн бодит оролцооны зарчим хангалтгүй тусгагдсан байна.
УИХ-аар батлагдсан БОНБҮ-ний тухай хуулийн 18.4 дэх зохицуулалт нь байгаль орчны үнэлгээг зөвхөн “танилцуулах”, “санал авах” түвшинд хязгаарласан бөгөөд (1) шийдвэр гаргалтад иргэдийн саналыг хэрхэн тусгах; (2) татгалзсан саналыг хэрхэн шийдвэрлэх, (3) гомдол, маргааныг шийдвэрлэх механизм зэрэг суурь зохицуулалт бүрэн орхигдсон байна. Энэ нь иргэдийн оролцоог хэлбэр төдий болгож, эрх зүйн үр нөлөөг сулруулсан байна.
4. Ил тод байдал, мэдээллийн хүртээмжийг хязгаарласан
УИХ-аар батлагдсан БОНБҮ-ний тухай хуулийн 13.1.3 дахь “мэдээллийг нууцлах” зохицуулалт нь (1) ил тод байдал, (2) олон нийтийн хяналт, (3) хариуцлагын тогтолцоог сулруулах ноцтой эрсдэлтэй. Энэ нь НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн удирдах зарчим, OECD-ийн ил тод байдал, авлигын эсрэг стандарт, ESG шаардлага, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга зэрэг олон улсын зарчимтай нийцэхгүй байна.
5. Гадаад санхүүгийн байгууллагын үнэлгээнд хэт найдах эрсдэлтэй
УИХ-аар батлагдсан БОНБҮ-ний тухай хуулийн 17.2 дахь заалтаар гадаадын банк, санхүүгийн байгууллагын үнэлгээг хүлээн зөвшөөрөх зохицуулалт нь үндэсний байгаль орчны үнэлгээний бие даасан байдал, хараат бус байдлыг сулруулж, гадаад санхүүгийн ашиг сонирхолд хэт автах эрсдэлийг бий болгож байна.
ГУРАВ. ХҮЧИН ТӨГӨЛДӨР ХУУЛЬ ТОГТООМЖТОЙ ЗӨРЧИЛДСӨН БАЙНА
1. Хууль хоорондын давхардал, зөрчил
УИХ-аар батлагдсан БОНБҮ-ний тухай хууль нь Захиргааны ерөнхий хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль, Төрийн албаны тухай хууль зэрэг хүчин төгөлдөр хуулиудтай давхардал, зөрчил үүсгэж, эрх зүйн хийдэл бий болгож байна.
2. Хяналт, шийдвэр гаргалтын тогтолцооны зөрчил
УИХ-аар батлагдсан БОНБҮ-ний тухай хуулийн 11, 12, 15 дугаар зүйлүүдийн хүрээнд нэг байгууллага (1) үнэлгээ хийх, (2) батлах, (3) хянах, (4) түдгэлзүүлэх, (5) дахин батлах эрх мэдлийг давхар хэрэгжүүлэхээр зохицуулсан нь “өөрийгөө хянах тогтолцоо” үүсгэж, ашиг сонирхлын зөрчил, авлигын эрсдэлийг нэмэгдүүлж байна.
3. Газрын тухай хуультай зөрчил
“эрсдэл багатай”, “экологийн чухал газар” зэрэг хэмжигдэхүйц бус ойлголтууд нь газрын ашиглалт, бэлчээр, усны нөөцийн хамгаалалтыг сулруулж, орон нутгийн амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.
4. Ашигт малтмалын тухай хуультай зөрчил
Ашигт малтмалын үйл ажиллагааг байгаль орчны үнэлгээнээс гадуур үлдээх боломж үүсгэсэн нь уул уурхайн салбарын байгаль орчны хяналтыг сулруулж, өндөр эрсдэлтэй төслүүд хяналтгүй хэрэгжих нөхцөл бүрдүүлж байна.
5.Байгаль орчныг хамгаалах тухай хуультай зөрчилдсөн.
БОНБҮ-ний тухай хуулийн 7.15.Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 7.13-т зааснаас / байгаль орчны ерөнхий үнэлгээг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар хийлгэх хүсэлтийг төслийн товч танилцуулга, Газрын тухай хуулийн 28,1,3,-д заасан газар эзэмших хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээний хуулбар/ бусад бичиг баримт шаардахгүй.” гэсэн.
Энэ нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17-р зүйлийн 17.2.8 дахь “сум дүүргийн засаг дарга байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах” гэсэн заалттай зөрчилдөж байна.
Хуулийн 7.14.Сум, дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, ажлын 10 хоногт багтаан хариу өгөх бөгөөд энэ хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд хариу өгсөнд тооцно. гэсэн нь байгаль орчныг хамгаалах урьдчилан сэргийлэх зарчмыг сулруулдаг, эрсдэл өндөр төслүүдэд “чимээгүй зөвшөөрөл” олгодог, төрийн хяналтын үүргийг бодит бус болгож, байгаль орчны хамгаалалтыг захиргааны идэвхгүй байдалд оруулах ноцтой эрсдэл үүсгэж байна.
ДӨРӨВ. ХУУЛЬ ЗҮЙН ТОДОРХОЙ БУС БАЙДАЛ ҮҮСГЭСЭН
УИХ-аар батлагдсан БОНБҮ-ний тухай хуулийн төслийн ангилал, шалгуур үзүүлэлтүүд нь (1) “эрсдэл багатай”, (2) “маш бага нөлөөлөлтэй”, (3) “экологийн чухал газар” зэрэг субъектив, хэмжигдэхүйц бус ойлголтуудад тулгуурласан нь захиргааны дур зоргыг нэмэгдүүлэх, авлигын эрсдэлийг өсгөх нөхцөл бүрдүүлж байна.
Мөн ангилалд багтаагүй төслүүд үнэлгээнээс гадуур үлдэх боломжтой байгаа нь байгаль орчны хяналтын тогтолцоонд ноцтой “цоорхой” үүсгэж байна.
УИХ-аар батлагдсан БОНБҮ-ний тухай хуульд “нийгэм”, “нийгмийн нөлөөлөл”, “нөлөөлөлд өртөгч”, “нөлөөллийн бүс нутаг” зэрэг суурь ойлголтуудыг хэд хэдэн удаа давтан хэрэглэсэн боловч тэдгээр нэр томьёоны хууль зүйн агуулга, хамрах хүрээ, тайлбар, хэрэглэх аргачлалыг огт тодорхойлоогүй байна.
Ийнхүү үндсэн ойлголтуудыг тодорхойлолтгүй орхисон нь хууль хэрэгжүүлэх явцад дур зоргоор тайлбарлах, ялгамжгүй, зөрүүтэй хэрэглэх, захиргааны шийдвэрийн нэгдмэл байдлыг алдагдуулах, улмаар хууль хэрэглээний маргаан, авлигын эрсдэлийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлж байна.
Иймээс энэхүү зохицуулалт нь эрх зүйн тодорхой байдлын зарчимд нийцэхгүй, хэрэгжилтийн хувьд ноцтой алдаатай гэж үзэж байна.
ТАВ. ЗАСАГЛАЛ, ИНСТИТУЦЫН ЭРСДЭЛ
УИХ-аар батлагдсан БОНБҮ-ний тухай хууль нь байгаль орчны үнэлгээ, баталгаа, хяналт, шийдвэр гаргалтыг нэг байгууллагад төвлөрүүлснээр (1) хяналт-тэнцвэрийн зарчмыг алдагдуулсан, (2) институц хоорондын уялдааг сарниулсан, (3)хариуцлагын тогтолцоог тодорхойгүй болгосон байна.
ЗУРГАА. СИСТЕМИЙН ШИНЖТЭЙ ЭРСДЭЛ
УИХ-аар батлагдсан БОНБҮ-ний тухай хуульд нь дан ганц зүйл, заалтын алдаа бус бөгөөд (1) байгаль орчны эрх зүйн суурь зарчим, (2) Үндсэн хуулийн хамгаалалт, (3) иргэдийн оролцоо, (4) засаглалын хяналт-тэнцвэрийн тогтолцоог бүхэлд нь сулруулах шинжтэй байна.
Иймд, 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль нь:
1. Байгаль орчны үнэлгээ, хяналтын тогтолцоог сулруулсан,
2. Урьдчилан сэргийлэх зарчмыг дордуулсан,
3. Иргэдийн бодит оролцоог хязгаарласан,
4. Мэдээллийн ил тод байдлыг бууруулсан,
5. Хууль зүйн тодорхойгүй байдал үүсгэсэн,
6. Захиргааны дур зоргыг нэмэгдүүлсэн,
7. Засаглалын хяналт-тэнцвэрийг алдагдуулсан,
8. Нийгмийн зөрчил, шүүхийн маргааны эрсдэлийг нэмэгдүүлсэн зэрэг үндсэн системийн шинжтэй сөрөг үр дагаврыг бий болгож байна.
Иймд уг хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд заасанщ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, мэдээлэл авах эрх,оролцооны эрх, нутгийн өөрөө удирдах ёсны зарчим, хууль дээдлэх ёсны зарчим болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын үүрэг, амлалтад нийцэхгүй байна.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Та Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хэсэгчилсэн хориг тавих шийдвэр гаргаж өгөхийг хүндэтгэлтэйгээр хүсье.
Хүсэлт гаргасан
- Байгалийн нөөцийн шударга ёсны төлөөх ТАН эвсэл
- Хүний эрхийн хэрэгжилтийг хангах зорилго бүхий Хүний эрхийн форум
- Хил хязгааргүй алхам төв ТББ
- Ил тод байдал сан ТББ
- Ангир нүдэн мөндөөхэй ТББ
- Байгаль эхийн аврал сан ТББ
- Захиргааны шинэ санаачилага ТББ
- Зориг сан ТББ
- Ховдын толь ТББ
- Онон Улз голынхон хөдөлгөөн ТББ
- Халх гол, Буйр нуур, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн
- Хүний эрх хөгжил төв ТББ
- Монголын байгаль орчныг хамгаалах холбоо
- Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Нэгдсэн Холбоо
- Миний монголын газар үороо хөдөлгөөн
- Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн ТББ
- Транспаранси Интэрнэшнл ТББ
- Бүх нийт боловсролын төлөө эвсэл ТББ
- Эмэгтэйчүүд Амьдрал төв ТББ
- Монфемнэт үндэсний сүлжээ ТББ
- Монголын эмэгтэйчүүдийн хөдөмөрийг дэмжих холбоо ТББ
- Глоб интернэшнл төв ТББ
- Эмнэсти интернэшнл ТББ
- ЛГБТ төв ТББ
- Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ
- Иргэдэд туслах хүний эрхийн төв ТББ
- Оюу толгой хяналт ТББ
- Хүйсийн тэгш эрх төв
- Сэтгэлзүйн мэдрэмж, ТББ
- Гүнж төв ТББ
- Хамтдаа төв ТББ
- Тува ээж нийгэмлэг ТББ
- Үндсэн уртраг ТББ
- Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо ТББ
- Хөгжлийн хэлхээ ТББ
- Үнэн хатамж ТББ
- Митчель сан ТББ
- Хууль судлал хөгжлийн төв ТББ
- Саяана нийгэмлэг ТББ
- Бүсгүйчүүд 21-р зуун ТББ
- Хөөрхөн зүрх ТББ