Олон улсын болон улсын чанартай автозам, орон нутгийн автозамуудын засвар үйлчилгээний ажил, чанар стандарт, автозамын эвдрэл гэмтэл, цаашид хийгдэх ажлуудын талаар Зам, тээврийн яамны Автозамын Бодлого Зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаагаас дараах мэдээллийг тодрууллаа.
-Аялал зугаалгын улирал эхэлж, орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр авто замын эвдрэл, чанарын асуудал хөндөгддөг. Яамны зүгээс энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ. Тодруулбал, Улаанбаатараас Замын-үүд хүртэлх авто замын асуудалтай холбоотой осол, аваар нэлээд гардаг талаар иргэд шүүмжилдэг шүү дээ. Энэ тухайд хэрхэн анхаарч байна вэ?
-Улаанбаатар- Чойр- Сайншанд- Замын-Үүд чиглэлийн авто зам нь насжилт өндөр, хөдөлгөөний эрчим ихтэй, хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их зэргээс шалтгаалан эвдрэлийн хэмжээ нэмэгдсээр байгаа бөгөөд хөрөнгө санхүүжилтийн дутагдалтай байдлаас шалтгаалан засвар арчлалтын ажлыг норматив хугацаанд зохих түвшинд хүртэл хийж чадахгүй байна.
Тус чиглэлд жил бүр батлагдсан хөрөнгөнд багтаан арчлалт, урсгал засварын ажлууд гүйцэтгэдэг ба 2023 онд 3,7 тэрбум, 2024 онд 1,7 тэрбум, 2025 онд 10,1 тэрбум төгрөгөөр ээлжит засварын ажил гүйцэтгэсэн. 2026 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянтал- Чойр чиглэлийн 30 км замд их засварын ажил гүйцэтгэхээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан ба гүйцэтгэгч компани ажлыг шуурхай эхлүүлэхээр бэлтгэл хангаж, хүн хүч, машин механизмын нүүлгэн шилжүүлэлтийг хийж байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Хөшигийн хөндий- Чойр- Замын-Үүд чиглэлд шинээр 2 эгнээ замыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барихаар төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулаад байна.
Монгол Улсын эскпортын гол гарц болсон энэхүү чухал чиглэлд 435 км урттай хүнд даацын тусгай зориулалтын авто зам барих бүтээн байгуулалтын ажлыг 2026 оны 05 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор эхлүүлээд байна.
-Орон нутагт осол, авар ихээр гардаг хар цэгүүдийг тодорхойлсон байдаг уу, тэдгээр байршилд ямар арга хэмжээ авч байна вэ?
-2025 онд улсын чанартай 7887 км хатуу хучилттай авто замд хар цэгийн судалгааг гүйцэтгэж, нэгдсэн тайлан боловсруулсан. Улсын чанартай авто замын дагуу 113 хар цэг байна гэж дүгнэсний дагуу 2025 онд эдгээр хэсгийн нөхцөлийг сайжруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор
- Анхааруулах замын тэмдэг, гэрэл суурилуулах- 79,
- Хурд сааруулагч, нойр сэргээх товруу хийх- 14,
- Хамгаалалтын хайс, тумба суурилуулах- 15,
- Хяналтын камер, төхөөрөмж (радар гэх мэт) суурилуулах- 4,
- Замын бүтэц сайжруулж шинэчлэх (эргэлт зассан, зам өргөтгөсөн)- 36,
- Ус зайлуулах хийц, далан шинээр барих- 2,
- Бусад (амрах зогсоол, анхны тусламжийн цэг, нэмэлт эргүүл)- 2 арга хэмжээг тус тус хэрэгжүүлсэн.
Зам хариуцагч байгууллагууд хариуцсан осол давтамжтайгаар гарсан хэсгийн судалгааг гүйцэтгэж, авах арга хэмжээний санал боловсруулдаг бөгөөд засвар арчлалтын төлөвлөгөөний хүрээнд тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлдэг.
2025 оны статистик мэдээллээр зам тээврийн ослын тоо орон нутгуудад 2024 онд 4921, 2025 онд 4431 бүртгэгдсэн нь 10 хувиар буурсан үзүүлэлт юм. /Нийслэлд бүртгэгдсэн ослын тоог оруулаагүй/. Энэ нь хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр хийсэн арга хэмжээнүүд тодорхой үр дүнд хүрч байгааг харуулж байна.
-Орон нутгийн замын аюулгүй байдлыг сайжруулахад энэ онд ямар төсөв, хөрөнгө оруулалт хийсэн бэ, цаашдаа ямар, ямар ажлуудыг төлөвлөж байна вэ?
-"Зам, тээврийн яам нь Авто замын тухай хуулийн дагуу олон улс болон улсын чанартай буюу нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбосон нийт 14,909.0 км авто зам, замын байгууламжийн арчлалт, засварын ажлыг хариуцан, зам хариуцагч компаниудаар гүйцэтгүүлж, байнгын бэлэн байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна.
Улсын чанартай авто замын ашиглалтын бэлэн байдлыг хангахад урсгал засвар, арчлалтын ажилд нийт 215.0 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарч, 2026 оны улсын төсөвт тусгуулахаар санал хүргүүлсэн боловч шаардлагатай хөрөнгийн дөнгөж 26.3 хувь буюу 56.7 тэрбум төгрөг батлагдсан.
Батлагдсан хөрөнгийг замын чиглэл, хучилтын төрөл, насжилт, хөдөлгөөний эрчим, эвдрэлийн байдал зэргийг харгалзан зам хариуцагч бүрээр тооцон хуваарилж, Зам, тээврийн сайдын 2026 оны А/71 дүгээр тушаалаар батлуулан зам хариуцагч төрийн өмчит 1 /20 салбартай/, хувийн хэвшлийн 9 нийт 10 байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллаж байна.
2026 онд дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд:
•Улсын чанартай 14,909.0 км авто замын арчлалт, урсгал засварын ажлыг жилийн турш зохион байгуулж, авто замын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
•Улсын чанартай хатуу хучилттай 7,889.0 км авто замын хучилтад үүссэн нүхэн эвдрэлийг засварлаж хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллана.
•Замын тэмдэг, тэмдэглэгээ, хамгаалалтын хашлага, гэрэл ойлгогч хэрэгслийг засварлаж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг гүйцэтгүүлнэ.
•Байгалийн аюулт үзэгдэл буюу цасан шуурга, үерийн улмаас авто замд үүссэн гэнэтийн эвдрэл, саатлыг арилгах, сэргээн засварлах ажлыг тухай бүр гүйцэтгэж замын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллана.
Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлууд
•Авто замын арчлалт, урсгал засварын санхүүжилтийг бодит хэрэгцээнд нийцүүлэн нэмэгдүүлэх,
•Ээлжит болон их засвар, шинэчлэлтийн ажил хийх шаардлагатай замуудыг засварлаж, шинэчлэх,
•Зам тээврийн осол ихээр гардаг хэсгүүдийг тодорхойлж, хөдөлгөөний аюулгүй байдлын аудит, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн сайжруулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
•Хамгаалалтын хашлага, гэрэлтүүлэг, анхааруулах болон мэдээлэх тэмдэг, тэмдэглэгээний хамрах хүрээг нэмэгдүүлэх.
•Авто замын нөхцөл байдал, хөдөлгөөний мэдээллийг хянах ухаалаг тээврийн системийн шийдлийг нэвтрүүлэх;
Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр улсын чанартай авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлж, зам тээврийн ослын тоо, түүнээс үүдэх эрсдэл, хохирлыг бууруулах нөхцөл бүрдэх юм.