Үндэсний бөхийн салбар хорооноос 2026.07.07-нд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд допинг хэрэглэсэн үндэслэлээр эрх нь цуцлагдсан 5 бөхийн барилдах эрх, цолыг сэргээх санал ирүүлжээ.
Өнөөдөр уг асуудлаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа. Шадар сайд Н.Номтойбаяр шийдвэрээ танилцуулав.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны үйл ажиллагаа нь Засгийн газрын 257-р тогтоолоор баталсан дүрэм, Баяр наадмын тухай хуулиар зохицуулагддаг. Үндэсний бөхийн салбар хорооны дээрх санал дээр шийдвэр гаргах хууль, эрх зүйн хувьд боломжгүй байна.
Цаашид баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байна. Хуулийн дагуу даган мөрдөх дүрэм, журмын асуудлыг шинэчилж, холбогдох зохицуулалтыг хийх хэрэгтэйг үүнээс харж болно.
Үндэсний их баяр наадмын цогцолборыг ирэх жилийн долоодугаар сарын 1 гэхэд ашиглалтад орохоор төлөвлөж буй бөгөөд 7-р сарын 10-ны өдөр албан ёсоор танилцуулна гэв.