Шөнөдөө найман цаг унтах нь хамгийн зөв гэсэн ойлголт бидний дунд түгээмэл байдаг. Энэ нь 1817 онд Уэльсийн үйлдвэр эрхлэгч Роберт Оуэний дэвшүүлсэн "Найман цаг ажиллаж, найман цаг амарч, найман цаг унт" гэсэн зарчмаас улбаатай. Гэвч сүүлийн жилүүдийн судалгаанууд хүн бүрт яг найман цаг унтах шаардлагагүй байж болохыг харуулж байна.
Нойр дутуу байх нь ой санамж, анхаарал төвлөрөл, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг бөгөөд удаан үргэлжилбэл танин мэдэхүйн доройтол, сэтгэцийн эмгэг, нас баралтын эрсдэлтэй холбоотой байдаг. Харин судалгаануудын сонирхолтой дүгнэлт нь хэт их унтах нь ч мөн адил эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэсэн явдал юм.
Эрдэмтэд үүнийг U хэлбэрийн хамаарал гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, хэт бага болон хэт их унтах аль аль нь эрсдэлийг нэмэгдүүлдэг бол, дундах тодорхой хугацаа нь хамгийн тохиромжтой ажээ.
Америкийн Нойр Судлалын Академийн судалгаагаар хүмүүсийн 76 хувь нь нойрныхоо талаар санаа зовсноос болж нойргүйдэж байсан.
2015 онд хэвлэгдсэн хоёр тойм судалгаагаар энэ хугацааг тодорхойлохыг оролдсон байна. Sleep Health сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар 18–64 насныханд 7–9 цаг, 65-аас дээш насныханд 7–8 цаг унтахыг зөвлөжээ. Харин Sleep сэтгүүлд нийтлэгдсэн өөр нэг судалгаагаар ойролцоогоор 7 цаг унтах нь хамгийн тохиромжтой гэж дүгнэсэн ч, 9 цагаас илүү унтахын сөрөг нөлөөний талаарх нотолгоо хангалтгүй байгааг онцолсон байна.
Харин 2025 онд Nature сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд 500 мянга гаруй хүний мэдээллийг ашиглан тархи, уушги, элэг, арьс зэрэг эрхтэн тогтолцооны биологийн насыг унтах хугацаатай нь харьцуулжээ. Судалгааны үр дүнд мөн л U хэлбэрийн хамаарал илэрч, эмэгтэйчүүд 6.5–7.8 цаг, эрэгтэйчүүд 6.4–7.7 цаг унтах нь эрхтэн тогтолцооны хувьд хамгийн зохистой байж болохыг тогтоосон байна.
Гэхдээ эдгээр нь хүн амын дундаж үзүүлэлт бөгөөд хүн бүрд яг адилхан үйлчилнэ гэсэн үг биш. Нойр бага байснаас эрхтнүүд хурдан хөгширч байна уу, эсвэл өөр хүчин зүйл нөлөөлж байна уу гэдгийг бүрэн тогтоох боломжгүй хэвээр байна.
Мөн унтах хугацаанаас гадна нойрны чанар, тогтмол байдал, тасралтгүй үргэлжлэх байдал нь эрүүл нойрыг тодорхойлох чухал хүчин зүйлсийн нэг юм. Тэр ч бүү хэл, 2025 онд Америкийн Нойр Судлалын Академийн судалгаагаар хүмүүсийн 76 хувь нь нойрныхоо талаар санаа зовсноос болж нойргүйдэж байсан гэж хариулжээ.
Иймээс мэргэжилтнүүд тодорхой нэг тоонд хэт баригдах бус, өглөө сэрэхдээ амарсан, сэргэг мэдрэмж төрөхүйц хэмжээний чанартай, тогтмол нойр авахыг зөвлөж байна. Ихэнх насанд хүрэгчдийн хувьд энэ нь ойролцоогоор 6–8 цагийн хооронд байх магадлалтай юм.