Он гарснаас хойш долоодугаар сарын 6-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд усны ослын 54 дуудлага бүртгэгджээ.
Усны ослын улмаас нийт 30 хүн, үүнээс 18 том хүн, 12 хүүхэд амь насаа алдсан байна. Ослын дийлэнх нь Туул гол, Хөвсгөл нуур, Буйр нуур, Орхон гол орчимд байна.
Усны осол Улаанбаатар хот болон Хөвсгөл, Сэлэнгэ, Завхан, Баян-Өлгий аймагт хамгийн өндөр байна. Харин Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 48 хүний амь насыг аварчээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон Монголын Улаан Загалмай Нийгэмлэг хамтран завьт болон хөдөлгөөнт эргүүлийг зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 10-ныг хүртэл Гачуурт тосгон дахь Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэлх Туул голын дагуу ажиллуулж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Хадбаатар:
-"Туул голын дагуу эрсдэлийн үнэлгээнд үндэслэн нийт 20 “хар цэг”-ийг тогтоосон. Эдгээр нь өмнө нь хоёроос доошгүй хүний амь нас эрсэдсэн байршлууд юм.
Тухайн бүсүүдэд анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан ч иргэд сэрэмжлүүлгийг үл харгалзан зорчих, амарч зугаалах тохиолдол цөөнгүй.
Манай аврах ангийн алба хаагчид Туул голын дагуу өдөр бүр өглөөний найман цагаас оройн арван цаг хүртэл эргүүлд ажиллаж байна. Иргэд аялал, зугаалгын үеэр сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг онцгойлон анхаарах шаардлагатай" гэв.

Иймд Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд эцэг, эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх, гол, нуурын орчимд амарч зугаалахдаа аюулгүй байдлаа чанд сахихыг зөвлөв.