Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр наадмаар 1024 бөх барилдуулах шийдвэрийг Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооноос гаргасан.
Монголын үндэсний бөхийн холбооноос наадамд зодоглох бөхчүүдийг 7-р сарын 6-8-ны 18.00 цаг хүртэл бүртгэнэ.
Бүртгэлийн явцын талаар Үндэсний бөхийн улсын тэргүүн гарын даа Р.Даваацэрэн, 7-р сарын 7-ны өдрийн байдлаар 700 гаруй бөх бүртгүүлснээс 76 нь улсын цолтон. Тухайлбал, улсын аварга, арслан тус бүр хоёр, гарьд 1, заан 8, харцага 17, улсын начин 46 байна. Мөн аймаг, цэргийн цолтой 387 бөх, сумын цолтол залуу бөх 73 бүртгүүлээд байна. Бүртгэл дүрмийн дагуу өнөөдөр /2026.07.08/ 18.00 цагт хааж, баяр наадмаар 1024 бөх зодоглоно гэв.