Хятадын шүүх хотын захиргааны албан тушаалтан асанд 30 жилийн хугацаанд 2.2 тэрбум юаний авлига авсан хэргээр цаазын ял оноожээ.
Тодруулбал 1993-2023 оны хооронд Наньжин хотын захиргаанд албан тушаал хашиж байсан Ян Юүлинийг улсын хөрөнгө завшсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт буруутгасан байна.
Түүний хууль бусаар олсон хөрөнгийн хэмжээ нь сүүлийн жилүүдэд илэрсэн хамгийн өндөр дүнтэй авлигын хэргүүдийн нэг болжээ.
Төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр 69 настай Ян албан тушаалаа ашиглан бусдад инженерийн төслийн гэрээ байгуулах, газар шилжүүлэх, санхүүжилт авахад нь тусалсны хариуд мөнгө болон үнэт эдлэл зэрэг үнэ бүхий зүйлс авч байсан аж.
Ян гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүхийн өмнө хэлсэн үгэндээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигатай тэмцэх өргөн хүрээний ажиллагааны хүрээнд түүнийг шалгасан бөгөөд цэрэг, банк санхүү зэрэг олон салбарын өндөр албан тушаалтнуудыг хамарч байгаа юм.
Ши Жиньпин эрх барьснаас хойш авлигатай тэмцэх хэд хэдэн томоохон аяныг өрнүүлсэн. Харин шүүмжлэгчдийн үзэж байгаагаар эдгээр ажиллагааг улс төрийн өрсөлдөгчдөө зайлуулах хэрэгсэл болгон ашиглах ч тохиолдол бий.
Эх сурвалж: ВВС