Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааны хүрээнд Вьетнам Улсын Морьт цагдаагийн хороонд Монголоос 20 адуу илгээж байв. Эдгээр адууг өчигдөр (2026.07.06) эх оронд нь буцаан авчирчээ.
Ерөнхийлөгч захирамж гаргаж “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан Вьетнамын талд санал тавьсны дагуу морьдыг Монгол Улсад буцаах шийдвэр гарсан байна.
Морьдыг тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн авчрахад Монгол улсаас БНСВУ-д суугаа Элчин сайдын яам болон холбогдох байгууллагууд хамтран ажилласан бөгөөд тээвэр ложистикийг Монгол, Вьетнамын компаниуд хариуцан зохион байгуулжээ.
Эргэн сануулахад, 2019 оны долоодугаар сард Вьетнам Улс (БНСВУ)-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам Монголд айлчлах үеэрээ тус улсад Морьт цагдаагийн хороо үүсгэн байгуулахад дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасан. Иймд манай улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох байгууллагуудын хамтарсан Ажлын хэсэг 2020 оны нэгдүгээр сард морьдыг Вьетнам Улсад тусгай үүргийн нислэгээр хүргэн, хүлээлгэж өгч байжээ.