Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний хүрээнд “Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүнийг энэ сарын 11-ний өдөр 21:00-00:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
“Улаанбаатарын үдэш 2026” тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга үндсэн хоёр хэсгээс бүрдэх аж.
Нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, уламжлалт хэв шинжийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник уран бүтээлүүд эгшиглэнэ.
Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунууд үзэгчдэд хүрэх юм. Тоглолтод
- Хурд,
- Camerton,
- 3 охин,
- The Royal Heartaches,
- Uvertura,
- Этник хөгжмийн “Agmat” хамтлаг, “Хан Тэнгэр” хамтлаг,
- Бүжгийн “Dance Chance” хамтлаг,
- МУГЖ С.Наран,
- МУСТА Б.Баярцэцэг,
- МУСТА П.Баярцэнгэл,
- МУСТА О.Гантулга,
- МУСТА Д.Намсрайноров,
- МУСТА Ж.Хишигбат,
- МУСТА ятгач Г.Солонго,
- Залуу уран бүтээлч MVCHI, NOMUKI, Э.Анударь зэрэг уран бүтээлчид оролцож, нийслэлчүүд болон наадамчин олонд ая дуугаа өргөн барина.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ