Үндэсний их баяр наадмын амралтын 10 хоногт гаалийн байгууллагууд ажиллана. Хил, гаалийн байгууллага хаалттай ч хилээр нэвтэрсэн бараа, тээврийн хэрэгсэлд тасралтгүй бүрдүүлэлт хийж шуурхай ажиллана гэж ГЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга Б.Мөнх-Амар мэдээллээ.
Тэрбээр “Төмөр замтай болон агаарын хилийн боомтууд 24 цагаар ажиллана. Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Эрээн цав, Ханх боомтууд ажиллаж бараа, тээврийг нэвтрүүлнэ.
Хилийн боомт дээр таны бараа долоодугаар сарын 10-наас өмнө орж ирсэн бол гаалийн бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулна. Харин долоодугаар сарын 10-наас хойш хилийн боомтод бараа ирсэн бол иргэд гаалийн байгууллагад хүсэлт гаргаад гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийлгээд бараагаа авч болно. Тэгэхээр хил хаалттай ч гаалийн байгууллага ажиллана гэж ойлгож болно” гэв.