Их Британийн ханхүү Харри энэ долоо хоногт Их Британид хийх айлчлалын үеэрээ Букингемийн ордонд байрлах боломжгүй болсон талаар ордноос мэдэгдлээ.
Харри олон жилийн турш хааны гэр бүлтэй зөрчилдөж, хэвлэлээр бие биеэ шүүмжилж ирсэн. Тэрбээр АНУ-ын жүжигчин Меган Марклтай гэрлэснээс хойш АНУ-д амьдарч байгаа юм.
Гэхдээ саяхан гэр бүлтэйгээ эвлэрч, ордонд нэг өдөр байрлахаар болсон гэх мэдээлэл гарсан ч энэ нь удалгүй цуцлагдсан байна.
Ордны зүгээс уг шийдвэрийг Чарльз хаантай зөвлөлдсөний үндсэн дээр гаргасан гэжээ.
Ордны зүгээс ажилтнуудын зохион байгуулалт, урьдчилсан мэдэгдэл хангалтгүй байсан тул ханхүүг ордонд байрлуулах боломжгүй гэж тайлбарлав.
Харри энэ удаагийн айлчлалаар Лондон болон Бирмингем хотод буяны арга хэмжээнд оролцох ба түүний гэргий Меган Маркл болон хүүхдүүд нь Их Британид очихгүй аж.
Одоогоор ханхүү Харри айлчлалын үеэр эцэг Чарльзтай уулзах эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: The Guardian