Үндэсний их баяр наадмын өсвөрийн сур харваа өчигдөр буюу энэ сарын 5-нд эхэлсэн. Энэ жилийн өсвөрийн сур харваанд 21 аймаг, нийслэлээс ирсэн 420 гаруй хүүхэд оролцож байна. Оролцогч хүүхдүүдийн тоо өнгөрсөн жилүүдийнхээс өссөн тул хоёр өдрийн турш үргэлжилж байна.
“Хүүхдүүд үндэсний өв соёлоо өвлөн, сур харваа сонирхох нь ихсэж байгаад баяртай байна. Оноо өндөртэй сайхан наадам болж байна. Хамгийн өндөр оноо 20 байгаагаас өсвөрийн харваачид баяр наадмын бэлтгэлээ сайн хангаж ирсэн нь харагдаж байна" ерөнхий зохион байгуулагч Я.Барамсай ярив.
Өсвөрийн сур харваачдын сэтгэгдлээс хүргэе.

Х.Чамин-Эрдэнэ /Дунд ангилал, 11 настай, Орхон аймгийн Хангарьд спортын клубийн харваач/,
Би сур харваагаар хичээллээд зургаан сар болж байна. Анхны наадам маань учраас жаахан сандралтай, ээлжээ хүлээгээд сууж байна даа. Өөр юм бодохгүйгээр техникээ бодоод харвахаар сайн харваж чадаж байгаа. Сур харваа Монгол Улсын үндэсний өв, соёл, спорт болохоор дэлхийд таниулж, олон амжилт гарган аавынхаа нэрийг дуудуулах хүсэлтэй.
Наадам болгоноор зурагтаар сур харваа үзээд чадах вм шиг итгэл төрөөд хичээллэж эхэлсэн. Бусад спорт баг хамт олны хичээл зүтгэл шаарддаг бол сур харваа нь хувь хүн өөрөө хичээвэл амжилт гаргаж чадна. Сур харваа надад тэвчээр, хатуужил, хүмүүжил сургасан. Хүнийг хүмүүжүүлж, Монголынхоо өв соёлоо хайрладаг болгодог учраас сур харваа гоё спорт.

Ч.Тэнүүн /Балчир ангилал, 7 настай, ХУД-ээс оролцож буй харваач/
Би долоон настай. Сурын спортоор хичээллээд нэг жил болж байнаа. Намайг энэ спорт руу аав л оруулсан. Анх удаа наадамд оролцож байгаа болохоор гоё байна. Сур харваа гоё спорт шүү, хичээллээрэй.
Ч.Цэцэгдарь /Өсвөрийн ангилал, Орхон аймгийн "Хангарьд" спортын клубийн харваач/

Сур харваагаар хичээллээд дөрвөн жил болж байна. Улсын чанартай тэмцээнд энэ жилээс л оролцож байна. Миний хувьд хамгийн анхны бөгөөд сүүлийн өсвөрийн наадам болж байна. Дараа жилээс насанд хүрэгчдийн ангилалд оролцоно. Анх сур харвааг нэг их сонирхдоггүй байсан. Аймгийнхаа наадмаар наадаж яваад сур харваа сонирхол татаж, нэг хүний нумыг "Татаад үзэж болох уу" гэж асуутал чи дийлэхгүй гэж хэлсэн. Тэр үедээ шар хөдлөөд хичээллэж эхэлсэн.
Эхний нэг жил их шантарсан. Хичээнгүй, тэвчээртэй хүний хичээллэх спорт юм шиг санагдсан. Дараа жилээс нь амжилтууд гаргаж эхэлсэн. Хичээлээсээ чөлөө авч тэмцээнд оролцож, хээрийн бэлтгэлээсээ шууд ирсэн ч бэлтгэл сайн хангагдсан гэж бодохгүй байна. Өсвөрийн харваачид маш сайн бэлтгэгдэж ирсэн байна. Наадам ч өргөн цар хүрээтэй болж байгаад маш их баяртай байна.