“Ньюком Проперти” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Даваа овогтой Даваамаа Монгол Улсын “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа.
Д.Даваамаа нь 1982 онд хүнс, аж үйлдвэрийн салбараас ажлын гараагаа эхэлж, Улаанбаатар хотын Сүүний үйлдвэрт мастер, ерөнхий технологичоор, 1998 оноос Чингис хаан зочид буудлын ерөнхий менежерээр ажиллаж байсан. Тэрээр 2005 онд Ньюком группын харьяа “Ньюком Проперти” ХХК-ийг үүсгэн байгуулалцаж, мэргэжлийн үл хөдлөх хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээг үзүүлж эхэлснээр өдгөө 330 гаруй ажилтантай, 180,000 м.кв талбайд үйлчилгээ үзүүлдэг салбартаа тэргүүлэгч компанийг 20 гаруй жил удирдаж байна.

Түүний удирдлага дор компани салбартаа анх удаа олон улсын нэгдсэн менежментийн тогтолцоо (ISO 9001, ISO 14001, ISO 45001)-г нэвтрүүлж, Цэций болон Сайншандын салхин цахилгаан станц, Дархан ТЕДИ төв зэрэг томоохон төслүүдийг EPC стандартаар амжилттай хэрэгжүүлсэн.
Мөн тэрээр 300 гаруй байнгын ажлын байрыг шинээр бий болгож, барилгын ашиглалт, менежментийн үйлчилгээг үр ашигтай технологид суурилсан, байгальд ээлтэй аргаар үзүүлэх, хог хаягдлыг ангилан дахин боловсруулах зэрэг байгаль орчинд ээлтэй санаачилгуудыг ч тогтмол хэрэгжүүлдэг.
Улс орны эдийн засаг, аж үйлдвэрийн салбарын хөгжилд оруулсан бодит хувь нэмэр, олон жилийн хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж Д.Даваамааг төрийн дээд шагналаар ийнхүү шагнаж байгаа юм.