Цагдаагийн байгууллага энэ сарын 1-нээс хойш Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээний тасалбарыг хуурамчаар үйлдэж бусдад худалдаан залилах, хэт өндөр үнээр худалдан борлуулах зэрэг гэмт хэргийн 3, зөрчлийн шинжтэй 10 үйлдэл бүртгэгдэж, 49 ширхэг тасалбарыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Залилагчдаас цахим орчинд “...наадмын тасалбар зарна”, “...Интернэтээр билет захиалж өгнө”, “...цөөхөн тасалбар байна яаралтай авах нь холбогдоорой” гэх мэт агуулгаар зар байршуулж, зарын дагуу холбогдсон иргэдээс урьдчилгаа мөнгө шилжүүлэн авч залилах болжээ.
Мөн Үндэсний баяр наадмын тасалбарыг үндсэн үнээс нь 3-4 дахин өсгөж иргэдэд 450.000-650.000 төгрөгийн хооронд зарж борлуулах тохиолдол гарсаар байна.
Иймд цахим орчинд хууль бусаар, өндөр үнээр тасалбар зарж борлуулах, хуурамчаар үйлдэх зэрэг гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохгүйн тулд мэдээллээ нягтлах, урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байж төрийн байгууллагаас гаргаж байгаа мэдээ, мэдээллийг сонсож, бусдадаа дамжуулж, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: ЦЕГ