Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон, медалиар шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 99 насыг зооглож буй Ш.Магваныг Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнав. Ш.Магван нь 1969-1978 онд МҮОХ-г тэргүүлж байсан бөгөөд 1977 онд ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон хүндтэй хүмүүн юм.

Тэрбээр ОУОХ-ны гишүүний хувьд “Мюнхен-1972” олимпын наадмаас хойш өвөл, зуны нийт 25 олимпын наадамд оролцжээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван нь 1969 онд Биеийн тамир, спортын эвлэлийн Төв зөвлөлийн дарга, дараа нь МҮОХ-ны ерөнхийлөгчөөр томилогдон 1978 он хүртэл ажиллаж байв.
1977 онд ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон бөгөөд 2007 оноос өнөөг хүртэл ОУОХ-ны хүндэт гишүүнээр улс эх орноо төлөөлж буй юм.
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав.