УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үр дүнгийн талаар мэдээллээ. Энэ үеэр түүнээс сөрөг хүчний өргөн барьсан хуулийн төслүүдийг яагаад баталдаггүй, Засгийн газар давхардсан хуулийн төслийг өргөн барьсан талаар тодруулав.
Тэрээр дараах хариултыг өглөө.
-Сөрөг хүчний буюу АН-ын гишүүн О.Алтангэрэлийн өргөн барьсан, хөрөнгө хураах тухай хуулийн төслийг асуулаа. Энэ төсөл хууль зүйн техникийн шаардлага хангасан байх ёстой. Тодорхой судалгаануудыг хийсэн байх ёстой.
Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу бичиж, боловсруулсан байх ёстой ч эдгээр шаардлагыг хангаагүй. Иймд Засгийн газар энэ хуулийг дахин боловсруулж, сайжруулаад УИХ-д оруулна гэсэн. Иргэний хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хуулиас хуулбарласан хуулийн төсөл байна гэж Хууль зүй, дотоод хэргийн яам үзсэн гэв.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг 2025 онд боловсруулсан.
Тэрбээр “Энэ хууль батлагдвал манай авлигын индекс олон байраар урагшилна. Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн хөрөнгө хураагдаад эхэлбэл хууль шүүхийн систем, авлигатай тэмцэх тэмцэлд итгэх ард түмний итгэл сайжирна.
Энэ хууль өнгөрсөн болон ирээдүй гэсэн хоёр цаг дээр үйлчилнэ.
Хүн ямар ч хөрөнгө завшсан бай, хэзээ нэгэн цагт тэр нь хураагдана, баригдана гэдэг ойлголттой байх ёстой. Мэдээж иргэний шүүхээр явах тул процессын хувьд олон нийтэд ил тод байна” гэсэн юм.
Энэ хуулийн зорилгыг төр, нийтийн зөрчигдсөн ашиг сонирхлыг сэргээх, учруулсан гэм хорыг арилгуулах үүднээс нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх эрх зүйн үндэслэл, журмыг тогтоох замаар нийтийн алба дахь авлигыг таслан зогсоох, дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх, авлигагүй нийтийн албыг бий болгоход оршино гэжээ.