Ерөнхийлөгчийн зарлигаар нэвтрүүлэгч, эдийн засагч Д.Жаргалсайханд Монгол Улсын гавьяат эдийн засагч цол хүртээлээ.
Дамбадаржаагийн Жаргалсайхан нь “The Defacto Gazette” болон “The Defacto Institute”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл бичдэг ба “DeFacto ярилцлага” хөтлөгч. “Дефакто Тойм” долоо хоногийн Монгол улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хамгийн чухал үйл явдалд дүгнэлт өгдөг нэвтрүүлэг хөтөлдөг, эдийн засагч, хараат бус нийтлэлч юм.
Тэрбээр санхүүгийн зах зээлээр мэргэшсэн эдийн засагч мэргэжилтэй, арилжааны болон хөрөнгө оруулалтын банк, маркетинг, стратеги төлөвлөлт, өрсөлдөх чадвар болон хүний нөөцийн хөгжлийн талаар зөвлөгөө өгдөг байсан.
Мөн эрхэлсэн ажлын заримаас нь дурдвал:
- ХасЛизинг компанийн Гүйцэтгэх Захирал
- Капитал банкны Гүйцэтгэх захирал
- Монгол Улсын Гадаадын Хөрөнгө Оруулалтын Газрын дарга
- Жуулчин Компанийн Дэд захирал
- Монгол Газрын тос компанийн эдийн засагч
Олон нийтийн, сайн дурын ажлууд:
- Улаанбаатар Ротари Клубыг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч (1995/1996)
- Нээлттэй Нийгмийн Форумын ТУЗ-ийн гишүүн (2003-2007)
- Монголын Иргэний Холбооны Ерөнхийлөгч (2008-2009)
- Монголын Америкт төгсөгчдийн холбооны Ерөнхийлөгч (MASA, 2010-2013)
- “Номхон Далайн Эдийн засгийн Хамтын Ажиллагааны Монголын Үндэсний Хороо”-ны
- (MONPECC) Ерөнхий нарийн бичгийн дарга (2007-2016)