Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
-Удахгүй Наадам эхэлж, олон хоногийн амралт эхэлнэ. Шатахууны хангалт хэвийн, найдвартай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар АИ-92 бүтээгдэхүүн 71 мянган тонн буюу 33 хоногийн ердийн хэрэглээг хангахаар байна.
АИ-95 төрлийн шатахуун 3965 мянган тонн буюу 44 хоногийн, дизель түлш 106 мянган тонн буюу 27 хоногийн ердийн нөөцтэй байна. ОХУ-д үүссэн нөхцөл байдлын улмаас шатахуун хомстож, үнэ нэмэгдэх нь гэж хүмүүс нийгмийн сүлжээнд бичсэн. Энэ нь ташаа мэдээлэл юм. Иймд өнөөдрийн нөхцөл байдлыг мэдээлэхээр энэхүү хэвлэлийн хурлыг хийж байна. Одоогоор хомстол үүсээгүй, үнэ нэмэгдээгүй байна.
Хилийн үнийг харвал дизель түлшний үнэ буурахаар байна. ОХУ-тай хийсэн гэрээгээр АИ-92 төрлийн шатахууныг тонн тутамд 705 ам.доллараар нийлүүлдэг. Гурван сарын турш үнэ 30-аас дээш хувиар нэмэгдвэл үнийг эргэж харна гэж гэрээнд бий. Сүүлийн дөрвөн сарын турш үнэ өссөн тул нэмэх нөхцөл үүссэн. Гэхдээ Наадмын өмнө нэмэхгүй.
Газрын тосны бүтээгдэхүүн инфляцад шууд нөлөөтэй. Үнийг Газрын тосны бүтээгдэхүүний зөвлөл тогтоодог. Дотоодын аялал жуулчлалын улирал эхэлж байгаа тул шатахууны нийлүүлэлт тасрах ёсгүй гэдгийг шатахуун импортлогч нарт анхааруулсан.
Энэ сарын 20-нд Газрын тосны бүтээгдэхүүний зөвлөл хуралдана. Энэ хурлаас зарим бүтээгдэхүүний үнэ буурч, заримынх нь үнэ өсөх төлөвтэй байна. 291 мянган метр куб шатахууны агуулах барих ажил эхэлсэн. 08.01-нээс зарим агуулахыг ашиглаж эхэлнэ. Ийм сайн мэдээг та бүхэнд дуулгая.
БНХАУ-ын "Чайна ойл" компаниас шатахуун авахаар зарим ААН захиалгаа өгсөн. Тус улсын Хөгжил шинэтгэлийн хорооны шийдвэрийг хүлээж байна. Мөн БНСУ-аа дизелийн түлш татах гэрээ байгуулахаар ажиллаж байна. Эхний бүтээгдэхүүнийг ачихад бэлэн болсон. Хоёрдогч болон гуравдагч хөршөөс газрын тос нийлүүлэх ажлыг хийж байна.
ОХУ-д үнэ өслөө гээд манайд дагаад үнийг нэмдэггүй. Өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийхээс өмнө бид ААН-үүдийн төлөөлөлтэй уулзлаа. Түгээлтэд ямар нэг хүндрэл байгаа, эсэхийг тодрууллаа. АИ-90 шатахууны үнэ өнөөдөр 800 ам.долларт хүрсэн.
Дизель түлшний үнийг 1385 ам.доллар гэсэн ч Засгийн газар ААН-үүдтэй хамтран ажиллаж, үнээ тохирсон. Энэ үнэ буурч, 1040 ам.доллар гэсэн санал ирлээ. Иймд энэ сарын сүүлээр үнэ буурна гэв.