АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бямба гарагт буюу АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойн өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй 90 минутын турш утсаар ярьжээ.
Энэ үеэр тэрбээр дайныг дуусгахад АНУ дэмжлэг үзүүлж, зуучлахад бэлэн байгаагаа илэрхийлсэн гэж Кремлийн зөвлөх мэдээлсэн байна.
Түүний мэдээллээн Путин Трамптай утсаар ярихдаа "Оросын цэргүүд фронтод давшилтаа үргэлжлүүлж, Донецк мужийн стратегийн ач холбогдолтой Костянтиновка хотыг эзэлсэн" гэж мэдэгдсэн аж.
Харин Украины ерөнхийлөгч Володимир Зеленський энэ мэдээллийг няцааж, тус хотыг Украины арми хяналтдаа хэвээр байлгаж байгаа гэжээ.
Мөн тэд АНУ-ын тусгай элч болох Стив Уиткофф болон Жаред Кушнер энхийн хэлэлцээг үргэлжлүүлэхээр Москвад дахин айлчилж магадгүй талаар ярилцсан бөгөөд Трампыг Москвад айлчлах урилга хүчинтэй хэвээр байгааг сануулсан байна.
Үүний зэрэгцээ Зеленський мөн Трамптай утсаар ярьснаа баталж, яриаг "маш үр дүнтэй" болсон гэж мэдэгджээ.
Тэрбээр ирэх долоо хоногт болох НАТО-гийн уулзалтын үеэр энхийн асуудлын хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон бөгөөд "Энэ дайныг дуусгах бодит боломж бий. Үүнд АНУ-ын шийдэмгий байр суурь чухал нөлөө үзүүлнэ" хэмээн онцолсон байна.
Эх сурвалж: Reuters