Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын сурын харваа өнөөдрөөс (2026.07.05) эхэллээ.
Сур харвааны талбарт энэ өдөр өсвөрийн мэргэн харваачид цэц мэргэнээ сорино. Энэ жилийн баяр наадмын өсвөрийн харваанд 420 гаруй өсвөрийн харваач бүртгүүлэн оролцож байна.
Үндэсний их баяр наадмын сурын харвааны тэмцээн дараах хуваарийн дагуу болно. Үүнд:
- 7 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Үндэсний их сурын өсвөрийн харваа – 420 харваач
- 7 дугаар сарын 7-ны өдөр Урианхай сурын харваа – 350 харваач
- 7 дугаар сарын 8-ны өдөр Буриад сурын харваа – 180 харваач
- 7 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд Үндэсний их сурын харваа – 850 харваач
Нийтдээ 1700 орчим харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөнө.
Эх сурвалж: Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Сурын салбар хороо