Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөллийг хүлээн авч уулзан, жолоодох эрх хасах нэмэгдэл ялтай холбоотойгоор үүсэж буй хүний эрхийн асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Комиссын гишүүн Ж.Хунан сүүлийн найман сарын хугацаанд Комисст гадаадын хоёр иргэнээс ирүүлсэн гомдлын талаар танилцуулж, эдгээр иргэд үндсэн ялаа бүрэн эдэлж дууссан, Монгол Улсад оршин суух хууль ёсны үндэслэлгүй болсон хэдий ч жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацаа дуусаагүй гэх үндэслэлээр эх орондоо буцах боломжгүй байгаа.
Улмаар амьдрах орон байр, ажил, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжгүйд хүрэх зэрэг хүний эрхийн асуудал үүсэж байгааг тэмдэглэлээ.

Тэрээр жолоодох эрх хасах нэмэгдэл ял нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах зорилготой болохоос биш хэн нэгнийг өөр улсад зорчиход нь хориглох, гадаад улсын иргэнийг эх орноос нь тусгаарлан саатуулах зорилготой биш юм.
Тиймээс жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх арга нь хүнийг заавал Монгол Улсад байлгах хэлбэртэй байгаа нь хүний эрхийн хязгаарлалт зорилгодоо нийцээгүйгээс гадна Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Хүн бүр аливаа улсыг, түүний дотор өөрийн улсыг орхин явах эрхтэй", мөн 4 дэх хэсэгт заасан "Хэний ч эх орондоо ирэх эрхийг дур мэдэн хязгаарлаж болохгүй" гэсэн заалтуудтай зөрчилдөж байгааг онцлов.
Эх сурвалж: ХЭҮК