2026 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 32-ын тоглолтууд өндөрлөж, шөвгийн 16-ийн тоглолтууд эхлэх гэж байна.
Шөвгийн 32-т Герман, Нидерланд, Хорват гэсэн том багууд мултарсан. Энэ шатны онцлох мөчүүдийн нэг Роналду болон Модрич нарын тоглолт байлаа.
40 нас гарсан хоёр агуу тоглогчийн хувьд хоорондоо таарч тоглосон бөгөөд хэн хэнийх нь хувьд сүүлчийн байж болохуйц ДАШТ нь байсан юм. Үр дүнгээр Роналду цааш шалгарч Испанийн эсрэг тоглох бол Модрич тэмцээнээ өндөрлүүлсэн.
Энэ жилийн ДАШТ-д анх удаа 48 улсын шигшээ баг оролцсон. Анх удаа оролцож буй багуудаас хасагдах шат руу шалгарсан цор ганц улс нь Кабо Верде байв.
Тэд Аргентины эсрэг таарсан бөгөөд эн тэнцүүхэн тоглолтоор аваргуудыг цочроогоод амжсан. Тоглолтуудын талаарх мэдээллийг FIFA 2026 цэснээс унших боломжтой.
Шөвгийн 16-д аль улсын багууд хоорондоо таарч тоглох болсон оноолт болон тоглолтын цагийн хуваарийн мэдээллийг хүргэж байна. /Суман дээр дарж гүйлгэж харах боломжтой/