Японы баруун хэсгийн Явата хотын захирагч Шоко Кавата жирэмсний амралт авах болсноо зарласны дараа улс даяар маргаан өрнөжээ.
Японд орон нутгийн удирдлагууд жирэмсний амралт авах хууль, эрх зүйн зохицуулалт байдаггүй тул Кавата төрөхөөс хоёр сарын өмнө, төрсний дараах хоёр сарын хугацаанд ажлаа орлогчдоо түр шилжүүлэхээр болсон байна.
Тэрбээр энэ есдүгээр сард амаржих бөгөөд Японд жирэмсний амралт авсан анхны хотын захирагч болж байгаа аж.
Гэхдээ зарим иргэд түүнийг "Үүргээсээ зугтаж байна", "Ажлаа хүлээлгэж өгөөд хүүхдээ төрүүлэх ёстой байсан" зэргээр шүүмжилжээ.
Харин өөр хэсэг нь эмэгтэйчүүд гэр бүл, улс төрийн карьераа зэрэг авч явах боломжтой нийгмийг бүрдүүлэх чухал жишиг боллоо хэмээн дэмжиж байна.
Кавата 33 насандаа Японы хамгийн залуу эмэгтэй хотын захирагч болсон байдаг.
Энэ маргаан нь цаашлаад төрөлтийн түвшин, хүн амын тоо нь буурч байгаа Японд хүүхэд төрүүлэх, эмэгтэйчүүдийг улс төрд оролцуулах нөхцөл хангалттай эсэх талаар өргөн хэмжээний хэлэлцүүлгийг өрнүүлжээ.
Одоогийн байдлаар Японы 1720 орон нутгийн удирдагчийн дөрөв орчим хувь нь эмэгтэй. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг жендерийн тэгш байдлын индексээр Япон 146 орноос 118 дугаарт бичигдсэн.
Эх сурвалж: ВВС