Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг батлахыг Улсын Их Хурлын 72 гишүүн дэмжиж, хамт өргөн мэдүүлсэн 92 төслийг батлах санал хураалтыг нэгбүрчлэн явуулж, шийдвэрлэсэн юм.
Энэ удаагийн ээлжит чуулганаар баталсан онцлох, чухал ач холбогдолтой хууль гэдгийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тэмдэглэв.
Засгийн газар болон О.Цогтгэрэл нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн хууль болохыг дурдсан. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш 36 жилийн дараа хувийн хэвшил, чөлөөт зах зээлд суурилсан эдийн засгийн тогтолцоог жинхэнэ утгаар нь бэхжүүлэхэд чиглэсэн, төр-хувийн хэвшлийн харилцааг тодорхойлсон чухал хуулийг хэлэлцэн баталж байгааг хэлээд “Энэ хуулиар төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, үнэ тогтооход оролцохгүй, бизнесийн орчин урьдчилан таамаглах боломжтой, тогтвортой, хөрөнгө оруулагч нарт ээлтэй байх эрх зүйн орчныг бүрдүүлэв.
Энэхүү хуулиар төр гэнэтийн шийдвэр гаргахгүй, бизнест сөргөөр нөлөөлөх хуулийг батлагдсанаас хойш 6-аас доошгүй сарын өмнө мөрдөнө, нэг мэдээллийг төр нэг л удаа авах зохицуулалттай болж байна.
Мөн төрийн хүнд суртлыг 2-3 дахин цөөрүүлж, эрчим хүч, санхүү, боловсролын салбарын 41 зөвшөөрлийг бүрмөсөн хүчингүй болгов.
Барилгын салбарт нэг үйл ажиллагаанд 3 зөвшөөрөл авахын тулд 3- 4 жил зарцуулдаг байсныг зогсоох юм. Нэгэнт авсан зөвшөөрлүүдийн хугацааг уртасгаж, тусгай зөвшөөрлийг 10 жил, энгийн зөвшөөрлийг 5 жилээр олгодог болж байна. Зөрчилгүй бол ажлын 2 өдөрт багтаагаад сунгана.
Зөвшөөрөл авахад тавьдаг 20-30 шаардлагыг 8-15 болгож цөөрүүлсэн. Татвар нийгмийн даатгалын өртэй гэх шалтгаанаар зөвшөөрлийг цуцлах, сунгахаас татгалзахыг хориглож байгаа.
Нийтдээ 120 гаруй зөвшөөрөл олгох эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүллээ. Хөрөнгө оруулалтад урт хугацааны тогтвортой байдлыг бий болгож, гадаад, дотоодоос татсан зээлийн хүүгийн орлогын татварыг 5 хувь болгон бууруулж, гадна, дотроос хямд эх үүсвэр татах бололцоог бий болгов.
50 тэрбум төгрөгөөс дээш бол байршлаас үл хамааран 15- 20 жилийн баталгаа өгнө. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Дата төв хиймэл оюун ухааны тоног төхөөрөмжийг гаалийн татвараас 100 хувь хөнгөлж, дэвшилтэт технологи, хүнс, аялал жуулчлалын салбарыг гадаадын ажилтны ажлын байрны төлбөрөөс бүрэн чөлөөлж байна.
Өмнө зөвшөөрснөөс бусдыг хориглодог байсан бол одоо хориглосноос бусдыг зөвшөөрдөг чөлөөт эдийн засгийн суурь зарчим бүрэн үйлчилж эхэллээ” гэв.
Ойрмогхон Улсын Их Хурлын баталсан татварын багц хуулиуд ч мөн бизнес эрхлэхэд тулгарч байсан санхүүгийн дарамтыг багасгах, татварын ачааллыг бууруулахад чиглэсэн болохыг тэрбээр дурдав. Хувийн хэвшлийн орон зай тэлэх тусам эдийн засаг эрүүлждэг, ядуурал буурдаг гэдгийг нийтээрээ зөвшөөрч, яаралтай горимоор хэлэлцэж, эдийн засгийн эрх чөлөөг тунхагласан Улсын Их Хурлын гишүүдэд талархал илэрхийллээ.