УИХ дахь АН-ын бүлгийн Н.Алтанхуяг, Б.Жаргалан нарын гишүүд өнөөдөр Оюутолгойн хэлэлцээртэй холбоотой Засгийн газрын мэдээлэл, хөрөнгө оруулагч РиоТинто группийн мэдээлэл зөрүүтэй байна. Засгийн газраас өгсөн мэдээллүүд хэлэлцээрийн нөгөө талын мэдээллээр нотлогдохгүй байгаа тул эргэлзэж байна гэж мэдэгдсэн.
Тэдний араас уг хэлэлцээрийн багийг ахалж ажилласан АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, Сангийн сайд З.Мэндсайхан нар няцаалт өглөө.
З.Мэндсайхан, АН-ын гишүүд ор үндэсгүй зүйл ярилаа. Менежментийн төлбөрийг бууруулах ажлын хэсгийг Дамдинням сайд, Зээлийн хүүг бууруулах ажлын хэсгийг миний бие ахалсан. ЗГ Рио Тинто групптэй урт хугацааны хэлэлцээр хийж бодитой үр дүнд хүрсэн. Үр дүнгээ ард түмэнд зарласан.
Сангийн сайдын хэлэлцээрийн хүрээнд, хувь нийлүүлэгчдийн уг төсөлд хөрөнгө оруулалт хийсэн зээлийн хүүг 10.4 хувь байсныг 7.4 болгон бууруулсан. 7.4 дотор АНУ-ын Төвбанкны жишиг хүү багтаж байгаа. Жишиг хүүг буурвал 7.4-өөс доош буух боломж бүрдэнэ.
Оюутолгойд олгосон 14 банкны зээлийн хүү өнөөдөр 9.1 хувьтай байгаа. Засгийн газрын хэлэлцээрийн үр дүнд хүү 7.4 хувь болж, 6.2 тэрбум ам.долларын хэмнэлт хийж, Монголын талд ирэх өгөөжийг 2.5 тэрбум ам.доллар болгосон. Зөвхөн зээлийн хүүгийн хэлэлцээрээр 22 тэрбум долларын хэмнэли бий болгосон.
зээлийн хүүгийн хэлэлцээрийн 7 жил тутамд хийж байсан бол 3 жил тутамд болгосон.
ЗГ 2039 онд өгөөж хүртэх байсныг 13 жилээр нааш татаж 2026 онд хүртэх болгосон. Ийм бодит үр дүнг үгүйсгэж, улс төр хийж, ард түмний толгойг угаах хэрэггүй гэж хэвлэлийн хурал хийсэн нөхдүүдэд хэлье.
Н.Алтанхуяг гуай Ерөнхий сайд байсан хүн. Ингэж муйхарлаж, зөнөглөж улс төр хийж болохгүй. Рио Тинто групп ямар мэдээлэл хүргэх нь тэдний асуудал.
-Ногдол ашгийг хэрхэн тооцож авах вэ?
-Оюутолгойн санхүүгийн тооцооллыг гаргаж ирж, хоёр талын ажлын хэсэг тулна. Үүний дараа ногдол ашиг авна. 2029 оноос авах байсан ногдол ашгийг энэ жилээс эхлэн авна. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт өнөөдөр 99.8 хувьд хүрч, Оюутолгой үйлдвэр эерэг мөнгөн урсгалтай болсон.
13.1 тэрбум ам.долларын зээлийг ямар хугацаанд төлж, өрийн дарамтаас гарах, эргээд Монголын ард түмэн ногдол ашгийг ямар хугацаанд ямар дүнгээр авах нь төслийн ашигт ажиллагаанаас хамаарна.