УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-Залуу гэр бүлүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлгүүдэд нийгмийн орон сууц, хөлсний орон сууц, хөлслөөд өмчлөх орон сууц гэсэн гурван хувилбар санал болгоно гэж ойлгосон. ҮСХ-оос гаргасан 2024 оны судалгаанаас харахад Монголд 1 сая орчим өрх байгаа. Үүний 448 мянга орчим нь ипотекийн зээлийн урьдчилгаа бүрдүүлэх чадамжгүй байна гэсэн судалгаа гарчээ. Тэгэхээр эдгээр өрхүүдэд маш чухал хуулийн төсөл гэж би харж байна.
Хэд хэдэн асуулт байна. Нутагтаа сайхан амьдаръя гээд сүүлийн жилүүдэд яриад байгаа. Сумдад эмч, багш зэрэг боловсон хүчин очиж ажиллая гэхээр тэнд орон сууц алга гэдэг асуудлыг хөнддөг. Би өөрөө хөрөнгө гаргаад хоёр суманд орон сууц барьж үзлээ. Тэгэхээр суманд очиж төсөл хэрэгжүүлэх боломж байна уу?.