Оюутолгойтой хийсэн хэлэлцээрийн талаар УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /2026.07.03/ мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Засгийн газраас хэдхэн хоногийн өмнө Оюутолготой хийсэн хэлэлцээр амжилттай болсон талаар сүржин мэдээлэл хийсэн. Харамсалтай нь энэ мэдээлэлд дурдагдсан зарим асуудал нотлох баримтаар батлагдахгүй байна. Засгийн газар зээлийн хүүг бууруулсан. Ингэснээр Монгол Улс тийм хэмжээний ногдол ашиг авна гэх мэтээр мэдээлсэн.
Энэ хэлэлцээрийн талаар Рио Тинто групп өөрийн цахим хуудсандаа мэдээлэл гаргасан байна. Уг мэдээлэлд зээлийн хүүг бууруулсантай холбоотой манай сайд нарын мэдээлсэн шиг тодорхой тоо баримт огт дурдагдаагүй байна.
Тэр дундаа энэ онд багтааж ногдол ашиг өгнө гэсэн мэдээлэл огт дурдагдаагүй. Харин Онтрэ компанийн эзэмшиж байгаа хоёр лизенцийн асуудлаар бид тодорхой ойлголцолд хүрч, энэ төслийг урагшлуулахаар болсон гэж мэдээлсэн байна.
УИХ-аас өнгөрсөн онд Оюутолгойн асуудлаар нээлттэй сонсгол хийж, УИХ-ын 120-р тогтоол баталсан. Уг тогтоолын 1.1-дэх заалт нь, “Онтрэ компанийн эзэмшиж байгаа лицензэд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ огт хамаарахгүй. Тиймээс ЗГ Онтрэ-гийн эзэмшиж буй лицензийн асуудлаар тусад нь арга хэмжээ авах ёстой” гэж ма тодорхой чиглэл өгсөн. Гэтэл Рио Тинто группийн гаргасан мэдээлэлд Онтрэгийн лицензийн асуудлаар бид ахиц дэвшил гаргалаа гэсэн нь маш ноцтой санагдаж байна.
Оюутолгойн хэлэлцээрт ахиц дэвшил гарсан бол Монголын ард түмэн бид бүхэн баяртайгаар хүлээж авна. Харамсалтай нь мэдээллийн зөрүү маш их байгааг нягтлах ёстой. Энэ талаар ард түмэн битгий хэл УИХ-ын гишүүд ч тодорхой мэдээлэлгүй, хий хоосон итгэл найдвартайгаар баяр наадмыг угтах нь буруу гэж бодож байна.
Хүмүүс амарсан байх хугацаанд ямар үйл явдал өрнөхийг мэдэхгүй учир сонор сэрэмжтэй байж, Засгийн газраас асуух ёстой гэж үзэж байна гэв.
Н.АЛТАНХУЯГ: ОДОО ОНТРЭГИЙН ЛИЦЕНЗ ГЭЖ БАЙХГҮЙ. ТЭР МОНГОЛЫН ЛИЦЕНЗ БОЛСОН БАЙХ УЧИРТАЙ
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Намайг Ерөнхий сайд байхад 2013 онд УИХ-д Оюутолгойн асуудлаар нээлттэй мэдээлэл хийсэн. Тэр үед Онтрэгийн хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгох үйл явц хууль зөрчсөн гэж мэдээлж байсан. Дараахан нь Уул уурхайн сайд Д.Ганхуяг Онтрэгийн лицензийг түдгэлзүүлсэн.
Миний харж байгаагаар бол одоо Онтрэгийн лиценз гэж байхгүй. Тэр Монголын лиценз болсон байх учиртай. Тэгэхээр Монгол Улс Рио Тинто компанитай яривал ярина, Онтрэтэй ярих ямар ч шаардлага байхгүй.
“АМНАТ-ийг багасгана” гэж АУЭБ-ийн сайд Г.Дамдинням яриад гүйгээд байгаа нь цаанаа ашиг сонирхлын зөрчилтэй. Сонирхлын зөрчилтэй гэх нотлох баримтууд иргэдээс надад ирсэн. Иргэдээс ирүүлсэн материалыг би нягталсан.
Г.Дамдинням сайд Канадад магистр хамгаалсан. Магистр хамгаалуулсан болон хичээл орж байсан багш нар нь Онтрэ компанитай холбоотой гэдгийг нотолсон баримтууд байгаа. Тэр материалуудыг би цахим хуулсандаа тавьсан гэлээ.